Цахилгаангүй байсан өрхүүдийг эрчим хүчээр хангах боломжтой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Цахилгаангүй байсан өрхүүдийг эрчим хүчээр хангах боломжтой боллоо

Цахилгаангүй байсан өрхүүдийг эрчим хүчээр хангах боломжтой боллоо

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онд  29.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 18 154 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажил хийсэн байна. Цаашид хотын төвийн хэт ачааллыг хөнгөлөх болон айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахаар нийт 16.5 тэрбум төгрөгийн  төсөвт ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Үүнээс гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажилд 1.2 тэрбум, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажилд 15.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 12 428 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Энэ нь хотын гэр хорооллын нийт өрхийн 6.2 хувийг эзэлж байгаа юм. Мөн энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 13,14-р хороо, Баянзүрх дүүргийн 5,4,22-р хорооны 650 өрхийг цахилгаан эрчим хүчинд шинээр холбох бөгөөд холболтын ажил эхэлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сайд нарыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэнэ
Сайд нарыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.