Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 2 секунд
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

oimod1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Өвөрхангайаймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн Э /20 настай, эмэгтэй/ 2015.09.21-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг сумын засаг дарга Х.Дашдэлэг өөрийн биеэр аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.24-ний өдрийн 15:30 цагт өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 3 албан хаагч, орон нутгийн 4 иргэн нийт 14 хүн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.09.25-ны өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Тагнуул, Цагдаагийн байгууллага болон бүх сумдад мэдээлэл хүргэсэн, 26-ны өдрийн 08:15 цагт сумын төвд байгаа найздаа надад санаа зоволтгүй сүлжээгүй газар байна, өнөөдөр очно гэсэн мессеж бичсэн тухай тус сумын Засаг дарга Х.Дашдэлэг мэдээлсэн.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын “Хойт-Агуйт”-ын ойд самар түүхээр явсан тус сумын иргэн М /20 настай, эрэгтэй/ 2015.09.26-ны өдрийн 17:00 цагийн орчимд төөрсөн тухай мэдээллийг 2015.09.27-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч Орон нутгийн25 иргэн, 5 автомашин, 13 мотоцикль, 3 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.09.27-ны өдрийн 15:30 цагт Архангай аймгийн Хотонт сумын нутаг ”Дөвхөн хийд”-ийн арын ойгоос эсэн мэнд олсон.

Ус, цас, шаварт саатсан: Хөвсгөл аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ 4 автомашин 19 хүн цасанд боогдож явах боломжгүй болсон тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон иргэдэд 2015.09.27-ны өдрийн 17:50 цагт тусламж үйлчилгээ үзүүлэн, ар гэрт нь хүргэж өгсөн.

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг “Тамирын гол”-ын Таван салааны гарманд /Аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ иргэн Н суудлын автомашинтай голд суусан дуудлагыг 2015.09.27-ны өдрийн 22:25 цагт хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт /18:20 цагт/ хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан.

3. Объектын гал түймэр: 

Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Увс аймгийн Улаангом сумын Гашуун хороо багийн 11 дүгээр гудамжийн 121 тоот иргэн Б-н хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.27-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

Цуутай хүүхний дуулиант амраглал төгсч, топ С.Ариунбилэг хаягдав уу
Цуутай хүүхний дуулиант амраглал төгсч, топ С.Ариунбилэг хаягдав уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.