Монголын загварын тайзнаа өөрийн гэсэн орон зайг бий болгон, өвөрмөц төрхөөрөө олонд танигдсан топ модель С.Ариунбилэг “Гоёл-2014” наадмын тэргүүн шагналыг гардаж авсан. Ихэвчлэн чинээлэг эрчүүдтэй нэр холбогдох “дуртай” топ моделиуд дотроос албан ёсоор гэр бүлийн амьдрал зохиосон ганц бүсгүй хэмээгдэж тэрбээр нөхөр, хүүхдийнхээ талаар ч хэвлэлийнхэнд илэн далангүй ярьж явсан.
“Загварын ертөнц дэх 14 топ моделийн нэгийг нь тэвэрч суугаа би азтай хүн” гэж эр нөхөр нь орондоо магтсан тухай олонд дэлгэж, багахан шүүмжлэл хүртэхдээ С.Ариунбилэг гэр бүлдээ маш их хайртай, тэднийхээ хүчинд ийм амжилтанд хүрсэн хэмээн тодорхойлж байлаа. Нэлээд хэдэн миссийн тэмцээнд оролцсон, загварын тайзан дээр 14-хөн настайгаасаа эхэлж алхсан, ээж аавынхаа мэргэжлийг өвлөн эмч болсон гээд түүний талаархи сонирхолтой мэдээлэл олон бий.
Програмист мэргэжилтэй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулаад удаагүй байгаа даруухан залуутай ханилж явсан топ бүсгүй “Нөхөр маань миний эхний бөгөөд эцсийн сонголт байх болно” гэж албан ёсоор зарласнаа мартаад амрагийн “аянд” мордож байлаа. Хувийн бизнестэй бийлэгжүү залуугийн өвөрт эрхлэн, анхны амьдралаа үрэн таран хийсэн тэрбээр энэ харилцаагаа олны нүднээс нуугаагүй бөгөөд “Хөлийг минь газарт гишгүүлэхгүй шахам халамжилдаг миний хайрт” гэж тодотгож суусан. Гэвч цуутай хүүхний дуулиант амраглал төд удалгүй төгсгөл болж, топ модель С.Ариунбилэг өрх толгойлсон ээж болоод үлджээ.
Б.Содон