Нөхрийг нь галаас аварсанд талархал илэрхийлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Нөхрийг нь галаас аварсанд талархал илэрхийлжээ

Нөхрийг нь галаас аварсанд талархал илэрхийлжээ



Цагдаагийн алба хаагчдад иргэдийн зүгээс талархал илэрхийлжээ. Тодруулбал, энэ сарын 17-нд БГД-ийн гэмтэлийн хажуу талын байранд гал гарсан. Уг галаас Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид нэг иргэнийг аварсан юм. Үүнд иргэн н.Мөнхцэцэг "Манай нөхрийг БГД-ийн 2-р хэлтэс ахмад Ганхүү, ахлах аглагч Наранхүү нар галын аюулаас аварсанд баярлаж байна" гэж талархсанаа илэрхийлжээ. 

Мөн иргэн Н.Цэрэнпүрэв "СБД-ийн иргэн байна. Сар шинийн баяр наадмын үеэр 5 буудал, 7 буудлын чиглэлд замын цагдаа нар зогсолт хийж машинуудыг дэс дараатай явуулах зохицуулалт хийж өгсөнд маш их талархаж байна", иргэн Н.Хандсүрэн "Замын цагдаагийн нийт албан хаагч, хамт олонд талархал илэрхийлж байна. Баяр ёслолын ачаалалтай үед түгжрэл үүсгэхгүй маш сайн ажилласанд нь талархаж байна" хэмээн цагдаагийн алба хаагчдад баярлаж талархсанаа илэрхийллээ.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг онцоллоо
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг онцоллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.