“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 23 секунд
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлжээ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлжээ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлжээ.

Мэдчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын төмөр замын хөгжлийн түүхийг бүтээлцсэн Эрхэм хүндэт ахмадууд, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллаж буй төмөр замчид Та бүхэндээ Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 84 жилийн ойн баярын мэнд хүргэе! Уудам эх орныхоо уулс говийг гатлах ган замыг Монголчууд өөрсдөө барьж “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын их бүтээн байгуулалтыг цогцлоосон их амжилтаар “Монголын төмөр зам” ТӨХК түүхт ойг угтаж байна.

Тус бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН, туслан гүйцэтгэгч 106 аж ахуйн нэгжийн хамт олон та бүхэнд талархал илэрхийлье! Монгол инженер, Монгол ажилтнуудын ур ухаанаар 100 хувь дотоодын нөөц бололцоонд тулгуурлан мэргэжлийн арвин их туршлага чадамжийг бидэнд бүрдүүлж бүтээн байгуулагдсан “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үндэсний төмөр замын сүлжээг барьж байгуулах их ажлын эхлэл, их суурь болж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч “Монголын төмөр зам” ТӨХК-д “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн концессийн эрхийг өгч Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд манай компани 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Чойбалсан-Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ. Ийнхүү төмөр замын сүлжээг барьж байгуулах их үйлсэд нэгдэж буй Төмөр замчид та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ П.ГАНХҮҮ

Банкууд ипотекийн зээл хүсэгчдэд нэмэлт шаардлага тавьж байна
Банкууд ипотекийн зээл хүсэгчдэд нэмэлт шаардлага тавьж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.