Д.Оюунхорол: Хөшгийн хөндийд аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Д.Оюунхорол: Хөшгийн хөндийд аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна

Д.Оюунхорол: Хөшгийн хөндийд аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.04.07/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөлт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол: Эдийн засгийн чөлөөт бүс дээр судалгааны ажлыг маш сайн хийж байна. Дэлхийн 150 оронд 5400 гаруй чөлөөт бүсийн 83 нь 2000 оноос хойш нисэх буудлыг түшиглэн байгуулсан байдаг. Хөшигийн хөндий жилд 2.5 сая хүн тээвэрлэх боломжтой. Угтах үйлчилгээг нь хамт тооцоход жилдээ 7.5 сая хүнд үйлчилнэ. Цаашдаа аялал жуучлалын салбарыг эдийн засгийн бүс дээр хөгжүүлэх нь өндөр ашигтай. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд жуулчдын тоог 1-2 саяд хүргэвэл ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 7-10 хувьд хүрнэ. Эдийн засгийн чөлөөт бүс дээр аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна. Олон улсын санхүүгийн үйлчилгээг бий болгосноор гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжтой.

Эрээний хил ойрын гурван сард нээгдэхгүй
Эрээний хил ойрын гурван сард нээгдэхгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.