Эрээний хил ойрын гурван сард нээгдэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 1 секунд
Эрээний хил ойрын гурван сард нээгдэхгүй

Эрээний хил ойрын гурван сард нээгдэхгүй

Монгол Улсын импортын барааны 80 шахам хувь нь орж ирдэг өмнөд хөрш, тэр тусмаа иргэдийн гол худалдаа хийдэг Эрээний хил хаалттай хоёр жил орчим болжээ. Манай Засгийн газраас цар тахлын халдварын үеийн дэглэмийг бууруулж шар түвшинд шилжүүлээд байгаа ч Эрээний хилийг зургаадугаар сарын 1 хүртэл нээхгүй гэх мэдээлэл нь иргэдийг цочирдуулав. Тэр тусмаа Замын-Үүд сумын иргэдийг ихээхэн бухимдалд хүргэж тэд нийслэлийг зорин иржээ.

Тэдний хэлж байгаагаас харвал төрөөс чингэлэг тээврийн үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн гурван тэрбум төгрөг хятадад хөрөнгө оруулалт болж байгаагаас өөр зүйлгүй, чингэлэг тээврийн үйл ажиллагаа нь тодорхой хэдхэн компанид ашигтай байгаа учраас ийнхүү монополь эрх эдэлж байна гэх мэдээллийг өгсөн. Нөгөө талаар Замын-Үүд сумын иргэдийн амьжиргаа илтэд доройтож, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хөрсөн дээр буухгүй, тодорхой хэдхэн хүн ашиг хүртэж байгааг мөн дуулгасан юм.

Нэгэн жишээ татахад өнгөрөгч хоёрдугаар сарын 28-аас хойш 2582 чингэлэг хилээр орж ирэхэд нэг чингэлгээс 36 сая төгрөг хятадад ашиг болон үлдэж байна. Тэгвэл 2582 чингэлгийг 36 сая төгрөгөөр үржүүлэхээр 90 гаруй тэрбум төгрөг болж байна, ийм их хэмжээний мөнгийг улсдаа үлдээсэн бол эдийн засаг, ард иргэдийн амьдралд ямар их хэрэгтэй билээ гэх зэргээр бухимдаж байгаа юм. Тиймээс тэд бидний араас бусад хил боомтын иргэд ч ирж нэгдэнэ гэдгийг мэдэгдлээ.

Toim.mn

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Унгар улсын парламентийн сонгуульд ОУ-ын ажиглагчаар оролцож байна
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Унгар улсын парламентийн сонгуульд ОУ-ын ажиглагчаар оролцож байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.