М.Энхсайхан: Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
М.Энхсайхан: Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна

М.Энхсайхан: Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна

 М.Энхсайхан: Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна
УИХ-ын дарга З.Энхболд саяхан телевизийн нэвтрүүлэгт оролцож Тавантолгойн гэрээний төслийн талаар тайлбарласан юм. Тэгвэл Тавантолгойн гэрээний төслийн удирдагч М.Энхсайхан УИХ-ын дарга З.Энхболдыг дээрх тайлбарт хариу барьжээ. 
Тодруулбал, тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Ухаанд нь ухна ишиг үхэв. Тавантолгой төсөл 30 жилд сайндаа 900 сая тонн нүүрс олборлохоор байгаа. Дэд бүтэцгүй, төмөр замгүй, цахилгаангүй газарт эхний хөрөнгө оруулалт асар ихээр шаардаж буй тул төр, хувийн хэвшлийн түншлэл бас дээр нь гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ дарганцар гэрээгээ уншаагүй байна. Хөрөнгө оруулалтын өгөөжийг зөвхөн "татварын нүдээр" харж болохгүй шүү гэтэл сүүлдээ "үхмэл хувьцааны" нүдээр тайлбарлана гэх. Ардын маань үг л энэ үйлдэлд хариу болог. Тавантолгой төсөл өрнөөс салах, ашиг, орлого авч ирэх, 500-600 дотоодын компанийг ажилтай байлгах, 10 000 хүнийг ажилтай, амьдралтай байлгах төсөл юмсан. Эрүүл ухаан хэзээ эргэж ирэхийг хүлээх л үлдлээ" хэмээн бичжээ. 

Ямартай ч М.Энхсайхан Тавантолгой төсөлтэй холбоотой яриа бүрт цахим хуудсаараа хариу барьж байгаа. Тэгвэл энэ удаа ч бас УИХ-ын даргад хариу барьж “дарганцар” хэмээн хатуухан үг дайсан нь энэ юм. 
 


 
С.НАРАН 

Эх сурвалж 

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц өгсөн
ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Цэрэг амиа алдсан хэрэг бидний ажилд түлхэц өгсөн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.