Э.Бат-Үүл: Наймдугаар сарын 15-наас дугаарын хязгаарлалтгүй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 33 секунд
Э.Бат-Үүл: Наймдугаар сарын 15-наас дугаарын хязгаарлалтгүй болно

Э.Бат-Үүл: Наймдугаар сарын 15-наас дугаарын хязгаарлалтгүй болно

Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт бүтээн байгуулалтад тулгарч байгаа хэрэгцээ шаардлага учраас хотын иргэдийгээ тэвчээртэй байхыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүслээ. Учир нь  хот хөгжих тусам дулааны болон бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийгдэх, төлөвлөгдсөн зам засварын ажил эхэлж байгаа аж Тиймээс нийслэлийн зарим замуудыг хэсэгчлилэн хааж замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчлөх, дугаарын хязгаарлалтаар зохицуулах шаардлага гарчээ. Хэрвээ эдгээр өргөтгөлийн ажлууд хийгдвэл Улаанбаатар хотын 8000 өрх дулааны болон цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдох юм байна. 

Дулааны болоод цэвэр усны шугам хоолойн өргөтгөлийн ажлыг ирэх наймдугаар сарын 9-нд дуусгана гэсэн тооцоотой ажиллаж байгаа аж. Харин тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зам засварын хугацаа, ажлын гүйцэтгэл, цаг үеийн нөхцөл байдал, замын хөдөлгөөний урсгал чиглэлийн талаар иргэддээ байнга мэдээлж байх юм байна. Зарим тохиолдолд төлөвлөснөөс өөр нөхцөл байдал үүсвэл цаг тухайд нь шийдвэрлэж явах гэнэ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бороо хур их байвал ажил жаахан хойшлогдож магадгүй. Ямар ч байсан майхан бариад ч хамаагүй янз бүрийн арга бололцоогоо дайчилж байж ажлаа цагт нь дуусгахыг төлөвлөж байна. Бас нэг бэрхшээлтэй асуудал бол жишээ нь Шаргаморьтын замыг засварлахын тулд 147 газрыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон. Энэ дунд зөвшөөрөлгүй буусан газрууд ч, шатахуун түгээгүүрийн газар, хоёр түц, 99 хашаа байшин байна. Өнгөрсөн туршлагаас харахад ердөө нэг айл л газар чөлөөлж өгөхгүй байгаагаас болоод цаг хугацааг хойш нь татах асуудал гардаг. Энэ мэт шалтгаанаас болж хойшлохгүй бол төлөвлөсөн хугацаандаа ажил дуусна. Бид асуудлыг тооцоолж Хөгжлийн банкнаас өнгөрсөн хагассайн өдөр санхүүг саадгүй шийдвэрлэж өгнө гэсэн шийдвэр авсан. Өмнө нь хөгжлийн банкнаас авсан санхүүжилт  маш олон удаа ажлын дундуур саатаж байсан. Бид энэ удаа их хашир хандаж, саадгүй дуусгана гэсэн баталгаа авсан учир асуудал гарахгүй байх” гэв. 

Дашрамд дуулгахад, Хотын төвийн замуудыг хааж байгаатай холбогдуулан нийслэлд энэ зун дугаарын хязгаарлалтыг дахин шинэчлэн хийх гэнэ. Тодруулбал, хотын төв зам дагуу шинэчилсэн дугаарын хязгаарлалт хийхээр төлөвлөж байгаа боловч одоогоор захирамж гараагүй байгаа аж. Төлөвлөж байгаагаар дугаарын хязгаарлалтыг Зам засвар болон бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын жирийн өдрүүдэд хамгийн их ачаалал авдаг газруудад буюу маш бага орон зайд тэгш сондгойгоор үйлчилэх юм байна. Ингэхдээ өглөөний 08:00-20:00 цаг хүртэл, долоо хоногийн зургаан өдөр явж, ням гарагт хязгаарлалт үйлчлэхгүй гэнэ. 

Төлөвлөж байгаагаар бол зам засварын ажил хийгдэх Энхтайваны өргөн чөлөө болон ЗЦГ-ын зүүн талын уулзвараас баруун тийш Нарны гүүрний зүүн доод уулзвар хүртэл, Баруун дөрвөн кам, Гэсэр сүм, Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруу, ШУТИС-ийн уулзвар, МУБИС-ийн уулзвар, "Буян" ХХК-ийн зүүн замуудаас дотогш замуудад тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар зорчих аж. Хаагдаагүй замд бол дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Хэрвээ энэ бүх ажил амжилттай хэрэгжээд ажил дуусвал наймдугаар сарын 15-аас дугаарын хязгаарлалтыг зогсоох ажил төлөвлөж байгаа гэнэ. Учир нь нийтийн тээврийн шинэчлэлт хийгдэж тун удахгүй таван хаалгатай 21 метр урттай автобус Беларус улсаас авчирч байгаа, дунд оврын автобус 30 ширхэг шинээр орж ирж байгаа аж. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Өөдлөн
 
Б.Сарандаваа шинжлэх ухааны доктор биш байжээ
Б.Сарандаваа шинжлэх ухааны доктор биш байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.