Иргэдийг биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилгоор “Иргэдийн спортын IX Их наадам”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний хооронд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, ширээний шагайн наадгай гэсэн спортын 4 төрлөөр зохион байгууллаа.
“Иргэдийн спортын IX Их наадам”-ыг коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж буй улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, спорт заалны 50%-ийн дүүргэлттэйгээр оролцогчдоос вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагыг тавин ажилласан.
Тус наадамд 860 гаруй иргэн оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байр 16 дугаар хороо
II байр 8 дугаар хороо
III байр 5 дугаар хороо тус тус шалгарлаа.
Сагсан бөмбөгийн төрөлд 17 дугаар хорооны эрэгтэй баг тамирчид, 2 дугаар хорооны эмэгтэй баг тамирчид, Гар бөмбөгийн төрөлд 3 дугаар хорооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид, Олс таталтын төрөлд 8 дугаар хорооны баг тамирчид, Шагайн наадгайн төрөлд 14 дүгээр хорооны баг тамирчид 2021 оны 12 дугаар сарын 21-24-ний хооронд зохион байгуулагдах нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрх авлаа.
Та бүхэнд амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар