“Ганцхан хором” нэртэй анхны бие даасан цомгийнхоо нээлтийг өчигдөр хийсэн “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа ярилцлагынхаа үеэр ийн өгүүлжээ. Тус хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч Б.Ангирмаагийн талаар эерэг тайлбар хийж “Биднийг нөхөрт гарч, хүүхэд төрүүлж болохгүй гэсэн хатуу гэрээн дор ажиллуулдаг гэх ойлголт хүмүүсийн дунд бий. Ангираа эгч маань харин ч биднийг уран бүтээл, гэр бүлийн төлөвлөлтөө зэрэг амжуулж яваарай гэж захидаг” гэж хэлсэн.
Мөн үүний зэрэгцээ өөрийн гаднах төрх, эрлийз цус анхнаасаа бүхний өмнө ил тодорхой байсан учраас тэгтлээ нуун далдалж байгаагүй. Бүр өөрийгөө хэзээ ч “Цэвэр Монгол цустай халх хүн” гэж хэлж байгаагүй гэдгээ ний нуугүй ярьсан тэрбээр нэг сартай байхаасаа эхлэн өвөө эмээгийнхээ гар дээр өсч торнижээ.
Мөн аав нь ОХУ-ын Москвагийн их сургууль болон Английн Оксфордын их сургууль төгссөн, долоон орны хэл мэддэг мундаг улстөрч хүн гэдгийг ч давхар онцолсон Ц.Намуунаа “Би аавтайгаа байнгын холбоотой байдаг. Одоо Африкийн Габон улсын парламентэд ажилладаг, бид ойр ойрхон уулздаг” гэж албан ёсоор мэдэгджээ.
Б.Содон