Т.Доржханд: Ерөнхийлөгч өө, улс төрийн намуудыг өөрийнхөө дүрмээр явуулна гэвэл үгүй шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 27 секунд
Т.Доржханд: Ерөнхийлөгч өө, улс төрийн намуудыг өөрийнхөө дүрмээр явуулна гэвэл үгүй шүү

Т.Доржханд: Ерөнхийлөгч өө, улс төрийн намуудыг өөрийнхөө дүрмээр явуулна гэвэл үгүй шүү

ХҮН-ынхан Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна. Энэ үеэр тус намын дарга , удирдлагууд байр сууриа илэрхийллээ. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Монгол Улсад шударга ёс, ардчилал байхгүй болсон байна. ХҮН-аас монголчууддаа хандаад,  Монголын Ардчилалд өнөөдөр онц байдал зарлаж байна.  Өнөөдөр бид ардчиллаа аварч, шударга ёсыг тогтоохгүй юм бол маргааш таны хүүхдийг хэн нэгэн улстөрчийн захиалгаар гавлах болно. ХҮН-ыг нийслэлийн сонгуульд оруулахгүй байхын тулд улс төрийн зохион байгуулалттай, санхүүжилттэй ажиллагааг явуулж байна. Өчигдөрхөн шуурхай журмаар, улс төрийн зорилгоо, шүүгчийн захирамж гаргаж, сонгуульд оролцох эрхийг түдгэлзүүлж. 

Энд онцолж хэлэхэд, ХҮН сонгууль оролцохтой холбоотой бүх бичиг баримтыг ном журмынх нь дагуу нягт нямбай бүрдүүлсэн.  Тэнд ямар ч асуудал байхгүй.  Түүнээс гадна, ХҮН-д дотоод хагарал, маргаан, тэмцэл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаа, албан ёсоор мэдэгдэж байна. Энэ зөвхөн нэг намын асуудал биш шүү. Нийслэлийн сонгуульд оролцох, нэр дэвшиж байгаа хэдхэн хүний ч асуудал биш. Цаашид Монголд ардчилал байх уу, сонгууль явах уу, үгүй юу гэдэгтэй холбоотой асуудал. Тиймээс та бүхнийг гарч ирж, бидэнтэй нэгдэхийг урьж байна. Бид энэ асуудалтай тууштай, буцалтгүйгээр тэмцэх болно" хэмээлээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монгол Улсад ардчилал яаж тогтох юм бэ. Аливаа улсад ардчиллыг хамгаалдаг зүйл нь ардчилсан сонгууль байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл нэг захиалга биелүүлдэг шүүгчийн шийдвэрээр Монголын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэчихдэг үе иржээ.  Энэ хэсэг залуучууд, нам сонгуульд оролцох, оролцохгүй байх эсэх асуудал биш болчихож.  Парламентын сонгууль гэхээр л жинхэнэ сонгууль байдаг. Орон нутгийнх болохоор дагавар хүүхэд шиг, хэн ч тоодоггүй байж болохгүй. Шат шатны сонгууль ном журмынхаа дагуу л явах ёстой. 

Хэрвээ энэ удаад ямар нэг байдлаар сонгуульд биднийг оролцуулахгүй бол 2021 оны сонгууль ч гэж байхгүй шүү. Ерөнхийлөгчийн сонгууль гэж байхгүй. Дахиад сонголтгүй сонгуулийг хийх гэж зүтгэж байна. Хэн нэгэн дарга, эрх мэдэлтнийг суудалд үлдээх арга нь ХҮН биш ээ. Бид хэн нэгний цүнхийг барьж үзээгүй. Хэн нэг даргын хэрэгсэл ч биш. Тийм болохоор бид хэн нэгэнтэй хүчээр нэгдэж, сонгуульд оролцох шаардлагагүй. Үүнийг албан ёсоор хэлье.  Хэрвээ бидэнтэй нэгдэж сонгуульд оролцохгүй бол хуулийнхаа хайчинд оруулаад, яаж ч чадна гэдэг мессежийг тов тодорхой өглөө гэж харж байна.  Бидний шаардлагыг 24 цагийн дотор биелүүл. Биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

АН бидэнд нэгдэж сонгуульд оролцох хүсэлт тавьсан.  Манай нам зөвшөөрөөгүй. Тиймдээ ч тэд яаж ийж байгаад ялалт байгуулахын төлөө улайрч байна гэж харж байгаа.  Бид хэн нэгэнтэй нэгдэхгүй ээ. Ашиг хонжоо олохын төлөө ч нам байгуулаагүй. Хуулийн байгууллага хэн нэгний хараат байдлаар бусдад үйлчилдэг юм бол бид түүнийг өөрчлөх болно. Хуулийн төслийг нь санаачлаад оруулахаар бэлтгэж байна. Шуудхан хэлэхэд, энэ бүхний ард АН, Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэж хардаж байгаа. Шууд хэлье, Х.Баттулга Ерөнхийлөгч өө, улс төрийн намуудыг өөрийнхөө дүрмээр явуулна гэвэл үгүй шүү. АН, МАН байна уу, Ерөнхийлөгч нь үү, Ерөнхийлөгчид горилогч нь хамаагүй, бид хэний ч хамааралгүйгээр шийдвэрээ гаргаад явах болно" хэмээлээ. 

Дуучин Д.Болд эрчүүдийн сэтгүүлийн нүүрийг чимжээ
Дуучин Д.Болд эрчүүдийн сэтгүүлийн нүүрийг чимжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.