Хөвсгөл нуурт 70 гаруй автомашин живснээс 3 нь шатахуунтай гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 0 секунд
Хөвсгөл нуурт 70 гаруй автомашин живснээс 3 нь шатахуунтай  гэнэ

Хөвсгөл нуурт 70 гаруй автомашин живснээс 3 нь шатахуунтай гэнэ

Манай улсын цэнгэг усны ихэнх хувийг эзэлдэг Хөвсгөл нуур бохирдох аюул тулгараад удаж байна. Үүнд гадаад, дотоодын иргэд, судлаачид онцгой анхаарч буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл нуурын бохирдлын судалгааны ажилд хувиасаа 100 гаруй сая төгрөг зарцуулжээ. Одоогоор нуурын ёроолд 70 гаруй тээврийн хэрэгсэл живээд байгаагийн 3 нь шатахуун ачиж яваад живсэн байна. Юун түрүүнд эдгээр шатахуунтай машинуудыг уснаас гаргаж авахгүй бол бохирдол улам нэмэгдэх аж. Далайн ёроолоос хог хаягдлыг гаргах нь тийм ч амар хялбар ажил биш.  Ялангуяа манайх шиг технолог муутай улсад адаглаад шумбагч онгоц байхгүй тул хүндрэл ихтэй. Гэхдээ судлаачид ямар аргаар ажиллахыг судлан удахгүй сонголтоо хийх  ажээ.

Б.Баяр 

tumen.mn

Х.Нямбаатар сайд яагаад “С.Батдөлийг баривчилсан“ гэж худал хэлэв
Х.Нямбаатар сайд яагаад “С.Батдөлийг баривчилсан“ гэж худал хэлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.