Х.Нямбаатар сайд яагаад “С.Батдөлийг баривчилсан“ гэж худал хэлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Х.Нямбаатар сайд яагаад “С.Батдөлийг баривчилсан“ гэж худал хэлэв

Х.Нямбаатар сайд яагаад “С.Батдөлийг баривчилсан“ гэж худал хэлэв

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “ЭЦГ-аас 2023.01.06-ны шөнө хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар төмөр замын тээвэр зохицуулалтын газрын орлогч дарга С.Батдөлийг 48 цагийн хугацаагаар баривчилсан” гэх мэдээллийг өгөөд байсан. ЭЦГ-аас С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэр объектод хийсэн нэгжлэгээр 7.3 тэрбум төгрөг илэрсэн учраас баривчилсан. Гэвч С.Батдөлийг цагдан хорих зөвшөөрлийг шүүхээс өгөөгүй учир суллалаа гэх мэдээлэл олны дургүйцлийг хүргэж, эхнээсээ жагсаал цуглаан хийж байна.

Тэгвэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоогийн тайлбарласнаар “ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны 17.10 цагт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар С.Батдөлийг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг БГД-ийн Эрүүгийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Гэвч шүүхийн хэлэлцүүлгээс өмнө С.Батдөлийн өмгөөлөгчөө "С.Батдөл нь өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцох учраас хойшлуулж өгнө үү" гэх хүсэлт ирүүлсэн бөгөөд шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний 10 цаг хүртэл хойшлуулсан” гэжээ.

Мөн С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлаагүй гэсэн тайлбар гаргасан байна гэжээ.

Тэгэхээр шүүх, прокурорын тайлбараас харвал Х.Нямбаатар сайдын хэлсэнчлэн УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын газрын орлогч дарга С.Батдөлийг сэжигтнээр баривчлаагүй бөгөөд сайд мэдээллээ нягтлаагүй олон нийтэд тараасан бололтой.

Хамгийн гол нь, баривчилж хориогүй байхад яагаад ийм мэдээлэл тараав. Худал мэдээлэл тарааж, нийгэмд бухимдал үүсгэсний хариуцлагыг хэн хүлээх вэ.

Олны бухимдлыг шүүх рүү чиглүүлсэн шүүхийн хараат бус байдалд халдсан хэрэг болж байна гэх нь ч байна.

Хөгжлийн банкны
Хөгжлийн банкны "но"-г улсын нууцаас гаргах цаг болсон
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.