Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа "Хөгжлийн банкны асуудлаар ийн бичжээ.
Тэрбээр "Энэ Хөгжлийн банкны кэйс манайдаа л "Уотэргэйт" болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж. МАН их хурлаараа сая юу тунхаглав. Тэрнийгээ одоо яг хэрэгжүүлдэг түүхэн цаг үе мөн гэж харагдана" гэсэн байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлээ төлөөгүй 66 зээлдэгчийн 75 зээлийн төрлийг олон нийтэд зарлаад байна.