“Фортуна” Батбаярын "атга аргалны үнэгүй" эдийн засгийн гавьяа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 41 секунд
 “Фортуна” Батбаярын “атга аргалны үнэгүй“ эдийн засгийн гавьяа

“Фортуна” Батбаярын “атга аргалны үнэгүй“ эдийн засгийн гавьяа

УИХ-ын гишүүн Н.Батбаярыг зүгээр ч нэг "Фортуна” хэмээн хочилдоггүй байж. Тэрбээр "Фортуна” хэмээх нэр шигээ үнэхээр азтай нэгэн бололтой. Магадгүй түүнийг "Фортуна” хэмээн хочлоогүй бол хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2012 онд Эдийн засгийн сайд болохгүй ч байсан юм бил үү. Цаашлаад Гавьяат эдийн засагч цол тэмдэг ч хүртэхгүй байсан биз.

 

Ардчилсан нам 20 жилийн дараа 2012 онд олонх болуутаа гадаадад их хэмжээний өр тавихаар болж, олон зуун сая ам.доллар зээлсэн. Яг л "Их идсэний маргааш өнж” гэдэг шиг их өнжсөний дараа их идэхээр дайрч эхэлсэн. Түүнийгээ ч биелүүлсэн. 20 жилийн шархаа ч нөхсөн. Харин энэ үйл явдалд Эдийн засаг, хөгжлийн яам хэмээх урьд хожид байхгүй шинэ газрыг бий болгож, удирдагчаар "утсан хүүхэлдэй”-гээ тавих шаардлагатай болсон. Түүнийгээ ч олсон. "Танк хүлдэг” Архангайчуудын номер нэг сонголт Н.Батбаяр гишүүн Эдийн засаг, хөгжлийн яам хэмээх мөнгө олох шинэхэн газрыг толгойлох болж олон ч зээл, өр, бонд гаргахыг нь гаргаж, тавихыг нь тавьсан. Одоо энэ яам байхгүй ч орыг нь Н.Батбаярын "гарын хүн”, түүний буянаар Архангайн номер хоёр сонголт болсон Б.Болор залгасан. Н.Батбаяр гишүүн Эдийн засгийн сайд, Гавьяат эдийн засагч болсон цаг мөч саяхан.

Гэсэн ч түүний үед тавигдсан өр одоо өглөг болчихоод байгаа. Экс Эдийн засгийн сайдын хэлснээр, Монгол Улсын гадаадаас зээлсэн олон зуун сая ам.доллар өр биш өглөг гэнэ. Тэгэхээр нэгдүгээр ангийн хүүхдээс авахуулаад хүн бүр хэлэх өр бол буцааж өгөх ёстой зүйл, өглөг бол буцааж өгөх шаардлагагүй зүйл гэдгийг Эдийн засгийн сайд маань, Гавьяат эдийн засагч маань ойлгохгүй байна гэсэн үг. Товчхондоо, математикийн анхан шатны мэдлэггүй хүн Эдийн засгийн сайд хийж, Гавьяат эдийн засагч цол тэмдгээр шагнуулсан байх нь. Тооны ухаанд өр бол хасах тэмдэг, өглөг бол нэмэх тэмдэг. Тэгтэл Монгол Улсаас хасагдах Чингис бонд, Самурай бонд, Дим Сам бонд, Хөгжлийн банкны бонд, Мазаалай бонд болон бусад өр зээлүүдийг гаднын орнуудад зээлчихээд буцаан авч буй авлага болгож байгаа нь яах аргагүй дэмийрэл дээд цэгтээ хүрсний шинж. Өрийг өглөг хэмээх үгээр солиод сая саяар ам.доллар олчихдог үлгэрийн оронд амьдрахыг зарим хүмүүс мөрөөддөг. Гэхдээ "ухаантан мэргэд” маань өрийг өглөг хэмээх үгээр сольсон хууль баталж арай боломгүй. Асуудлыг ингэж шийдэж, өртэй хүмүүс маргааш өглөө нь өглөгийн эзэд болчихдог бол сайхан л байна. Гэхдээ эрүүл ухаанаар сэтгэе, гаднын орнуудад буцааж өгнөө хэмээн Монгол Улсаа барьцаалж баахан өр тавьчихаад түүнийгээ өглөг хэмээн эндүүрч буцааж өгөхгүй бол юу болох бол Н.Батбаяр "сайдтаан".

 

 

Таны хэлснээр, бид өрөө өглөг гэж нэрлэе л дээ. Харин ингэснээр Монгол Улсын гадаадад тавьсан өр үгүй болчихно гэж бодсон бол тэр чинь ёстой сонгуулийн солиорол байх. Ингээд бодохоор Н.Батбаяр хэмээх хүний эдийн засгийн гавьяат гэдэг цол атга аргалны ч үнэ цэнэгүй санагдах юм. Хөөрхийдөө, атга аргалны үнэ цэнэд хүрэхгүй мэдлэгтэй, анхан шатны тооны ухаан гэж байхгүй, нэмэх хасахаа ч ялгадаггүй хүнд эдийн засгаа хариуцуулж, хөгжинө гэж итгэчихжээ бас бидний хэдэн монголчууд. Орж ирсэн танкийг оосорлож бугуйлдаад тогтооно гэдэгтэй л адилхан юм болж байна. Эдийн засаг, нэмж хасах ухаан чинь танк хүлэхээс арай өөр юм байдаг байхаа. 

 

Төгс 

ОХУ агаарын сургуулилтдаа ихээхэн ач холбогдол өгч байна
ОХУ агаарын сургуулилтдаа ихээхэн ач холбогдол өгч байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.