ОХУ агаарын сургуулилтдаа ихээхэн ач холбогдол өгч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
ОХУ агаарын сургуулилтдаа ихээхэн ач холбогдол өгч байна

ОХУ агаарын сургуулилтдаа ихээхэн ач холбогдол өгч байна

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нисэх хүчний бэлэн байдлыг шалгах тушаал өгчээ. Үүний дагуу ОХУ-ын армийн 250 нисэх онгоц, 12000 цэргийн албан хаагч оролцсон том хэмжээний байлдааны бэлтгэл болж байгаа талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Нисэх хүчний сургуулилтанд 700 орчим зэвсэг, техник ашиглах тухай мөн эх сурвалж мэдээлжээ. Оросын нисэх хүчний цэргийн бэлтгэл, сургуулилт дөрвөн өдөр үргэлжлэх аж.

Энэ нь НАТО болон түүний холбоотон орнууд  болох Финлянд, Норвеги, Швед, АНУ, Их Британи, Швейцарь, Нидерланд, Герман, Франц улсууд  ба Арктикт цэргийн сургуулилт эхлүүлсэнтэй холбоотой аж.

Европын хамгийн том нисэх хүчний сургуулилтанд 4000 орчим цэрэг хамрагдаж, “Typhoon”, “Tornado GR4”, “ Lockheed Martin F-16” зэрэг онгоцнууд ашиглагдах юм.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Б.Энх-Амгалан гишүүн ташаа мэдээлэл түгээсэн этгээдүүдийг шалгуулна гэв
Б.Энх-Амгалан гишүүн ташаа мэдээлэл түгээсэн этгээдүүдийг шалгуулна гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.