Монголын хамгийн баян өв залгамжлагч нарыг танилцуулж байна...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 1 секунд
Монголын хамгийн баян өв залгамжлагч нарыг танилцуулж байна...

Монголын хамгийн баян өв залгамжлагч нарыг танилцуулж байна...

Нэг хэсэг манайхан хэн хамгийн их хөрөнгө бэлтэй бол гэж сонирохдог байсан. Тэгвэл өнөөдөр хэн хамгийн том өв залгамжлагч вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Тиймээс  Монголын тэргүүн баячуудын өв залгамжлагч нарыг танилцуулж байна. Энд эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй баян чинээлэг залуус багтаж байгаа.
Ш.Отгонбилэг агсаны хүү О.Содбилэг  “Чингис” зочид буудлын ард 13 давхар тансаг сууц бариулжээ

УИХ-ын гишүүн асан  Д.Туяа нөхрөөсөө  100 гаруй сая долларын хөрөнгө өвлөж авсан гэдэг. Өнөөдөр тэрээр Монголын хамгийн том шатахуун нийлүүлэгч. Бас болоогүй 20 сая бареллийн нөөцтэй том орд олж, Олон улсын хөрөнгийн биржээс хамгийн их ашиг олоод байгаа. Д.Туяа хатагтай хүү охин хоёртой. Түүний хүү О.Содбилэг одоогоос дөрвөн жилийн өмнө Туул хэмээх бүсгүйтэй танилцсан. Эхнэр нь ч тун их сүйхээтэй. Саяхан ““Чингис” зочид буудлын ард 13 давхар том орон сууж барьж, ашиглалтанд оруулсан аж. Энэ чинээлэг залуу МАХН-ын Бага хурлын гишүүн. Аавынхаа ах дүү нараас хол хөндий өссөн, ээжийнхээ ах дүү нартай таарамж муутай О.Содбилэг нэг хүүтэй. Өвөл болохоор хүүгээ цэвэр агаарт гаргахын тулд АНУ-руу гэрийн үйлчлэгчтэйгээ явуулчихдаг гэсэн. Элдэв хэл амнаас хол,  тун даруухан амьдардгаараа баячуудын хүүхдүүдээс эрс ялгардаг. Монголын тэргүүн баячуудын нэг гэгдэж, Монголын хамгийн их нөлөөтэй, бас хамгийн их эрх мэдэлтэй, өв хөрөнгөтэй хүнээр тодорч байсан Ш.Отгонбилэг агсаны голомт залгах нуган хүүгийн хуримын дуулиан өнөөдөр ч үлгэр шиг яригддаг. Хуримын зоогийг Морроко улсын хааны тогооч байсан дээд зэрэглэлийн тогооч герман эр бэлтгэж, зочдод барьсан гэнэ. Залуу хос Бага тэнгэрийн аманд хуримын ёслол үйлдэхдээ монгол загварын хувцсаар гоёжээ. Тэд үндэснийхээ хувцасны загварыг “Гоёл” наадмаас “Гран при” шагнал хүртэж байсан дизайнөр Мижиддоржоор хийлгэсэн гэнэ. Харин пастороор батлуулах үедээ европ хувцас өмсжээ. Сүйт бүсгүйн хувцсыг Европоос захиалж авчирсан гэнэ.

“Женко” Х.Баттулгын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон загвар өмсөгч Эрдэнэтуяа олон жил сэтгэлийн шархтай явна

“Женко” группын эзэн, УИХ-ын гишүүн, сайд  Х.Баттулгыг  бас л 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ, “Цонжин болдог” аялал жуулчлалын цогцолбор ноён Х.Баттулгын өмч. Түүнд бас гурвын гурван банк харьяалагдаж байсан. Их хэмжээний хөрөнгөтэй, Монголын тэргүүн баячуудын нэг энэ эр шинэ хуучин эхнэрээс гарсан олон хүүхэдтэй. Гэхдээ том хүү Жавхлангаа өөрийнхөө дэргэд татаж, хөрөнгө мөнгөө хариуцуулж, ирээдүйд өөрийнхөө нь группыг удирдуулахаар бэлтгэж эхлээд байгаа. Баттулгын Жавхлан. Нүд хөмсөг сайтай царайлаг энэ залуу үргэлж охид хүүхнүүдийн анхаарлыг татаж байдаг нэгэн. Олон жилийн өмнө загвар өмсөгч Эрдэнэтуяатай хайр сэтгэлийн холбоотой болсон гэсэн мэдээлэл цацагдаж бусдыг гайхашруулж байлаа. Олон насны зөрөөтэй эгчмэд бүсгүйд сэтгэл алдарсан хүүгээ аав нь загнаж, тэдний харьцааг тасалсан гэдэг. Гэвч тэд хааяахан уулзсаар... Загвар өмсөгч бүсгүй өнөөдрийг хүртэл хань ижилгүй ганцаараа яваа. “Женко” Баттулга хүүхдүүдийнхээ хувийн асуудалд хэт орооцолддог, хэнтэй үеэрхэж нөхөрлөхийг нь хүртэл хянаж байдаг гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Гэвч Х.Баттулга сайд энэ үйлдлээ “Хүүхдүүдээ хамгаалах нь эцэг хүний үүрэг” гэж тайлбарладаг гэсэн.

Нямтайшир захирлын хүүхдүүд битүүхэн өрсөлдөж байна

“Монгол алт” нэртэй ч нүүрсний асар  том ордуудтай, хятадуудтай хамтран “Чинхуа Мак” компанийг байгуулж, Засгийн газраас хувийн төмөр зам байгуулах эр олж авч дөнгөсөн Нямтайшир захирал Монголын хамгийн чинээлэг эрчүүдийн тоонд багтдаг. Түүний хөрөнгө мөнгө, бас өөрийнхөө эзэмшилд багтаасан орд газруудын тоог өнөөдөр хэн ч сайн мэддэггүй. Ямартай ч түүний гарт хамгийн их бэлэн мөнгө эргэлдэж байдаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг юм билээ. МАК  компани 100 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийж,  олон улсын А зэрэглэлийн цамхагийг Энхтайваны гvvрний өмнөхөн барьж эхлээд байгаа гэсэн.  Энэ төслөөс л харахад Нямтайшир гэгч энэ нууцлаг эр хэр хөрөнгө мөнгөтэй, чинээлэг эр болох нь харагдана.
Тэгвэл Нямтайшир захирал хүү охин хоёртой. Охин Цэлмүүнийгээ өөрийнхөө дэргэд татан авч, хөрөнгө мөнгөө өвлүүлнэ хэмээн ярьдаг ч түүний хүү Номтойбаярыг бас л Монголын тэргүүн баячуудын өв залгамжлагчаар олон хүн хүлээн зөвшөөрч байна. Нэг хэсэг 400 сая төгрөгний залилан хийсэн гэдэг хэрэгт нэр холбогдож байсан Номтойбаяр хоёр хүүхэдтэй эхнэрээсээ өрх тусгаарлаад удаж байгаа нэгэн. Охид хүүхнүүдэд талтай энэ чинээлэг айлын эрх дураараа хүү  АНУ-ын Индиана мужийн Валпарайсогийн их сургууль төгссөн гэсэн.  Аав нь уул уурхайн том том орд газруудтай учраас Номтойбаяр Германд  инженер эдийн засгийн магистрт сурч байгаа сурагтай. Тагнуулын байгууллагад ажиллаж байсан энэ залуу сүүлийн үед аавынхаа бизнест туслаж байгаа аж.  Нямтайшир захирал хүүгээ компанийнхаа бодлогын газарт захирлаар ажилуулж, Тамгын газрын захирлаар томилж, олон янзаар туршиж үзэж байгаа юм гэсэн. Түүний хувьд хамгийн гол өрсөлдөгч нь дүү Цэлмүүн. Америкт боловсрол эзэмшиж, Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан энэ бүсгүй тун богинохон хугацааны дотор  МАК компанийн хамгийн нөлөө  бүхий хүмүүсийн нэг болж чадсан. Гадаад харилцааны хэлтсийг удирдаж, хамгийн том төслүүдийг хариуцаж эхлээд байгаа аж. Харин Номтойбаяр гэгч энэ залуу “Америк руу нисэх хувийн онгоц авлаа гээд цаашлаад сар луу ниснэ гэж сансарын хөлөг авахгvй, хvний хэрэглээ хязгаарлагдмал, бид хэдэн vеэрээ барууны баячуудын амьдралын стандартын жишгээр амьдрах бололцоо байна. Гэвч бид энэ сонголтыг хийхгvй” хэмээн ам бардам ярьдаг эр. Тэрээр улс төрд өөрийгөө амжилт гаргаж чадна гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа

УИХ-ын дэд дарга Г.БатхҮҮгийн хҮҮ ГанхӨлӨг элдэв хэл амнаас хол

Монголын тэргүүн баячуудын нэг Гаваагийн Батхүү. Түүний өвөө ганц шар цайг 16 хувааж зараад 16 төлөгтэй болж байсан  овсгоотой эр. Өвөөгийн энэ овсгоо самбаа Г.Батхүү сайдад ч бас өвлөгдөж үлдсэн хэрэг. Өнөөдөр түүний мэдэлд АПУ, “Шунхлай” зэрэг томоохон компаниуд багтаж байгаа. 500 гаруй адуутай, машины цуглуулгатай, 30 нохой тэжээдэг энэ баян эрийн том хүү Б.Ганхөлөг. Элдэв хэл амнаас хол энэ залуу аавыгаа бараадаж, бага сага мөнгөний ажил хийдэг. Янз бүрийн тоглолт, элдэв найр цэнгэлээс хоцордоггүй энэ залуу харин охидуудын анхаарлыг байнга татаж байдаг нэгэн.

Экс Ерөнхий сайдын дуулиантай өв залгамжлагч

Экс ерөнхий сайд М.Энхсайханы хүү Э.Батзул. Царайлаг, нуруулаг энэ залуугийн амрагийн явдал өнөөдөр олны анхаарлыг татаж, сонины хуудас чимэглэдэг болчихоод удаж байна. “Киви” хамтлагийн дуучин Намуунаатай хайр сэтгэлийн холбоотой болж, дараа нь харьцаагаа таслаж, “Шөвгөр” хочит Энхээгийн охинтой найзлах болсон энэ залуу Англид боловсрол эзэмшсэн. Аавтайгаа хамт ууланд аялаж, ерөнхийлөгч Н.Энхбаяртай хамт нэг баг болон оргил өөд мацаж явсан удаатай. Бас л тодорхой эрхэлсэн ажилгүй. Гэхдээ мөнгөнд санаа зовохооргүй амьдарч чаддаг нэгэн.

“Алтны магнат” Эрдэнэбатын овсгоотой хүү

Саяхан “Алтны магнат” гэж нэрлэгдэж явсан “Эрэлийн” Эрдэнэбат улс төрийн тавцан дээр харагдахгүй болоод удаж байна. Нам нь хаалгаа барьж, авилгалын хэрэгт сэрдэгдэж, гадаадад голдуу амьдрах болсон энэ эрийн хөрөнгө мөнгийг түүний том хүү Жаргалан хариуцаж байгаа. Саяхан л “Эрэл” гэдэг энэ компани  улсад  хамгийн их татвар төлж, Эрдэнэбат гэдэг энэ хүн хамгийн их хөрөнгөтэй, хамгийн нөлөө бүхий эрхэмд тооцогдож байлаа. Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд “Ардын банк”-наас 200 мянган төгрөгийн зээл авч эхэлсэн Эрдэнэбат захирлын хөрөнгө  хурдан хугацаанд өсч аривжсан. Гэвч үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний алдагдал хүлээсэн гэдэг юм билээ. Аавынхаа энэ алдааг Э.Жаргалан хүү засах гэж оролдож байгаа бололтой. Аавтай нь гэрээ хийсэн байсан хүмүүсийн ашиггүй гэрээг цуцлаж, шүүхэд дуудагдаж, нэлээд юм амсаж яваа. Гэхдээ Э.Жаргалан долоодугаар ангийн хүүхэд байхдаа л хотын төвд “Жаргалан” нэртэй хүүхдийн кафе байгуулж байсан сүйхээтэй хүү. Тиймээс санхүүгийн хувьд хүнд байдалд орчихоод байгаа “Эрэл” компанийг хөл дээр босгочихно гэж итгэх хүн олон байна.

Эх сурвалж: Shudarga.mn

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.