Ё.Лхагвасүрэн: Цогцсыг чемоданд хийж авч гарахыг завдаагүй, хэн болохыг тогтоосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Ё.Лхагвасүрэн: Цогцсыг чемоданд хийж авч гарахыг завдаагүй, хэн болохыг тогтоосон

Ё.Лхагвасүрэн: Цогцсыг чемоданд хийж авч гарахыг завдаагүй, хэн болохыг тогтоосон

 

    Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу хүний цогцос гаргахыг завдсан үйлдэл өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал,жонш нүүрс ачихаар явж байгаа гэх том оврын автомашинд чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 

Хил гаалийнхан энэхүү үйлдлийг илрүүлж цогцсыг хэн болохыг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн өгчээ. Харин хэн ямар зорилгоор цогцсыг БНХАУ руу гаргах гэж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

 

Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Хилээр цогцос гаргахыг завсан хэргийн тухайд үнэн. Цогцсыг хэн болохыг шинжлүүлж тогтоогоод байгаа. Эрэгтэй хүний цогцос байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос гэх мэдээлэл гараад байна. Тэгвэл цогцсыг чемоданд хийгээгүй байсан. Энэ мэдээлэл худал. Одоогоор хэн гэгч эл хэргийг үйлдсэн болохыг тогтоохоор ажиллаж байна" гэв.

Д.Ундрах /24tsa

“Дордохын долоо” буюу явцуу бүлэглэлд сэглүүлсэн Үндсэн хууль минь
“Дордохын долоо” буюу явцуу бүлэглэлд сэглүүлсэн Үндсэн хууль минь
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.