“Тумбааш” Б.Батбаатар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
“Тумбааш” Б.Батбаатар

“Тумбааш” Б.Батбаатар

Хvний эрхийн Vндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг 2004 оны сонгуулиар Баянгол дvvрэгт далаар нь цэвэр тавьчихаад цойлон гарч ирж байсан “Тумбааш”-ын Б.Батбаатар сvvлийн vед тєрийн ордноор гvйдэлтэй болоод байгаа. 2004-2008 онд УИХ-ын гишvvний суудалд заларсан “Тумбааш” Б.Батбаатар сvvлийн хоёр ч сонгуульд бараа сураггvй ялагдал хvлээсэн. Єнгєрсєн сонгуулийн ємнєхєн намдаа 50 сая тєгрєгєє хамгийн тvрvvнд тушаасан ч сонгогчид тvvнд “Vгvй” гээд халгаагаагvй. Х.Чойбалсангийн чонон дахыг таван сая тєгрєгєєр худалдан авч хийморио сэргээгээд ч “Тумбааш”-ын эзний УИХ-д суух хоногийн тоо гvйцсэн бололтой. 2012 оны сонгуулийн ємнєхєн олон фракциудынхаа тэмцлийг яая гэж байсан АН-д хамгийн отгон “Мєнх тэнгэр” хэмээх фракцыг байгуулж, 1970-аад оныхныг араасаа дагуулна хэмээн тооцоолж байсан ч тєдийлєн амжилт олоогvй Б.Батбаатар єчигдєрхєн тєрийн ордонд морилж, УИХ дахь АН-ын бvлгийн дэд дарга Ш.Тvвдэндоржтой ямархан нэгнийг их л нухацтай нэлээн удаан ярилцав. 
Чингэлтэй дvvргийн АН-ыг нэг хэсэг толгойлсон “Тумбааш” Б.Батбаатар магадгvй 2016 оны сонгуульд тоосоо єргєхєєр одооноос нvр сvв ажиглаж, сураглаж яваа ч байж болзошгvй. Харин АН, УИХ-ын дарга З.Энхболдтой аль хэр харилцаатай вэ гэдгээс нь Б.Батбаатарын хувь заяа тодорхойлогдох нь дамжиггvй юм. 

Эх сурвалж:

Тушаал өгсөн цэргүүдээ “мартчихдаг” хүн яаж ч ард түмнийг төлөөлөх билээ
Тушаал өгсөн цэргүүдээ “мартчихдаг” хүн яаж ч ард түмнийг төлөөлөх билээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.