Монголын рок попын урсгалд хүч түрэн орж ирж, шинэ өнгө төрх хийгээд шинэлэг, өвөрмөц байдлаараа бусдын харцыг булаасан дуучны нэг бол яах аргагүй Э.Агиймаа билээ. Нэгэн үе хүчтэй хоолойтойгоороо гайхагдаж, кинонд хүртэл дүр бүтээгээд авсан дуучин бүсгүй од болох алдрын замналынхаа тэг дундаас хувийн амьдралаа хөөж өрх тусгаарласан.
“Hикитон” хамтлагийн ахлагч Баачкагийн үеэл дүү Tөрөө гэх даруухан залуутай сууж бяцхан хүүгийн ээж болоод авсан тэрбээр нэг хэсэг урлагийн тайзнаасаа холдож, сураг тасарсан түүхтэй. Гэвч хувийн бизнес эрхэлдэг эр нөхрөө өмнөх эхнэр хүүхдээс нь салган байж авч суусан гэх дуучин Э.Агиймаа айл гэрийн эзэгтэйн амьдралд удаан тогтсонгүй.
Элдэв хэрүүл шуугиан үүсгэх дуртай шинэ эхнэрийнхээ булхай, булчин хоёрыг нэгд нэгэнгүй тоочих дээрээ тулсан түүний нөхөр нь хэдийнэ өрх тусгаарласан гэдгээ олон нийтэд мэдэгдсэн удаатай. Ийнхүү ганц бие амьдралдаа “эргэн ирсэн” дуучин Э.Агиймаа уран бүтээлдээ ч ханцуй шамлан орж, санасаныг бодвол харьцангуй цовоо яваа. Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай хамтран “Хуримын сюрприз” киноны дууг дуулжээ.
Б.Содон
Эх сурвалж: PHOTONEWS.MN