Халамжийн мөнгөө авч чадаагүй иргэд ирэх онд авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
Халамжийн мөнгөө авч чадаагүй иргэд ирэх онд авна

Халамжийн мөнгөө авч чадаагүй иргэд ирэх онд авна

Өнгөрсөн хугацаанд иргэд “Халамжийн мөнгөө авч чадахгүй байна” хэмээн гомдоллох болсон. Учир нь банкууд “Санхүүжилт дууссан” гэдэг шалтаг хэлж тэднийг буцаах болсон юм. Уг нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас энэ онд 83.1 тэрбум төгрөгийг халамжийн мөнгөнд зарцуулахаар өгсөн аж. Эл мөнгийг иргэдэд бүрэн тараасан боловч хүн амын шилжилт, хөдөлгөөн, жирэмслэлт, төлөвлөгдөөгүй зардлууд гарч ирж, төсвийн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөг дутсан байна.Өөрөөр хэлбэл, төсөвлөгдсөн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөгийн илүү зардал гарчээ гэсэн үг. Энэхүү асуудлыг холбогдох албаны хүмүүс нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газрынханд хэлсэн ч төсөв хүндрэлтэй байгаа тул тодотгол хийх боломжгүй байгаа аж. Гэхдээ дээрх мөнгийг ирэх оны төсөвт тусгаж олгохоор болжээ. Ямартай ч энэ сард халамжаас мөнгөө aвч чадаагүй иргэд ирэх oны нэгдүгээр сард авч болох юм байна.

Эх сурвалж: Unen.mn

 

У.Хүрэлсүх: Би өргөсөн тангарагтаа үнэнч явна
У.Хүрэлсүх: Би өргөсөн тангарагтаа үнэнч явна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.