Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “төмөр замын концесс” хэмээх жүжиг тоглов уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “төмөр замын концесс” хэмээх жүжиг тоглов уу

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “төмөр замын концесс” хэмээх жүжиг тоглов уу

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажил эхлээд чамгүй хугацаа өнгөрч, үйлчилгээний чиглэлийн галт тэрэг зорчуулах тухай асуудал яригдаж байгаа ч энэ ажил гацаанд ороод удсан. Учир нь дотоодын хүчээр хэмээн барьж эхэлсэн төмөр замын ажил тодорхой эзэнгүй үлдэж, үүнийг эзэнжүүлэх ил далд ажиллагаа өрнөсөн бололтой. Өнгөрөгч лхагва гаригт Засгийн газар хуралдаж, Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгожээ. Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасан.

Үнэн хэрэгтээ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг аль эрт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд өгчихсөн гэдгийг эх сурвалж хэллээ. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар оруулж, Төрийн худалдан авах ажиллагааны газарт үүрэг өгч, Л.Халтар сайдад чиглэл өгч жүжиг тоглов бололтой. Шуудхан хэлэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төмөр зам хэмээх жүжиг тоглож байна уу гэж хардмаар. Эзнийг нь эхэлж тодруулчихаад араас нь худлаа үүрэг чиглэл өгдөг энэ жүжиг өнөөдөр ч байгаагүй. Урьд өмнө байсан. Гэтэл үндэсний хэмжээний асар том бүтээн байгуулалтыг ямар ч шалгуургүйгээр нэгэн олигархи гишүүнд шууд өгчихлөө гэх хардлага ч тэнүүчилж эхлэв. Хэрвээ энэ асуудал хурцаар хөндөгдвөл Засгийн газар байх эсэх ч асуудал яригдаж таарна.

“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөөнөөс эхэлж, Ханги боомт хүртэл үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдох юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртлэх тээврийн зайг 1722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллараар бууруулна. Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм.

Түмэн.мн

Тэсрэх бодис дэлбэрч хүний амь хөнөөв
Тэсрэх бодис дэлбэрч хүний амь хөнөөв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.