Тэсрэх бодис дэлбэрч хүний амь хөнөөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Тэсрэх бодис дэлбэрч хүний амь хөнөөв

Тэсрэх бодис дэлбэрч хүний амь хөнөөв

Дорнод аймагт  хог түүж амь зуулгаа тэжээдэг 28 настай нэгэн эр тэсрэх бодис дэлбэрсний улмаас амиа алджээ. Хууль хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар хогийн цэг дээр хэн нэгний аваачиж хаясан байлдааны тэсрэх бодис дэлбэрсэн нь тогтоогдсон байна. Тус аймагт социализмын үед байрлаж байсан хуучин Зөвлөлтийн цэргийн ангийн байлдааны тэсрэх бөмбөг, мини одоо болтол хүмүүст гай дагуулсаар байгаа аж. Халын голын дайнаас хойш ч бас Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд тэсрэх бөмбөг, тэсрэх бодисуудаа хээр талд орхиод явсан нь олон хүний аминд хүрчээ. Иймээс газарт булагдсан элдэв төмөр эдлэлүүдийг ухаж авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулсан байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Дэлхийн банкнаас ХХААХҮЯ-тай хамтран ХАА-н салбарт инноваци, түншлэлийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлнэ
Дэлхийн банкнаас ХХААХҮЯ-тай хамтран ХАА-н салбарт инноваци, түншлэлийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.