“Айлуудын адуунд туулгалт хийх ажиллагааг зохион байгуулж байгаа“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 25 секунд
“Айлуудын адуунд  туулгалт хийх ажиллагааг зохион байгуулж байгаа“

“Айлуудын адуунд туулгалт хийх ажиллагааг зохион байгуулж байгаа“

Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын нутагт адууны амьсгалын дээд замын вирусийн гаралтай ям өвчин тархсан байж болзошгүй хэмээн УМЭАЦТЛаборатори руу дээж илгээсэн.

Тодруулбал, Манлай сумын малчин хоёр өрхийн адуунаас халдварт ям өвчин илэрсэн гэж мэдээлсэн.

Тус аймгийн мал эмнэлгийн газраас тодруулахад “Урьдчилсан байдлаар ям өвчин мөн гэж гарсан. Харин шинжилгээний хариу албажиж ирээгүй байна. Мөн Улаанбаатар хотоос ажлын хэсэг наашаа гарсан. Нэмж адуу мал үхсэн дуудлага мэдээлэл ирээгүй. Харин нэг үхсэн адууг задалж үзэхэд гэдсэнд нь гуур, цагаан хорхой дүүрэн байсан. Тиймээс айлуудын адуунд туулгалт хийх ажиллагааг зохион байгуулж байгаа” гэв.

Хэрвээ ям өвчин гэдэг нь тогтоогдвол тус суманд хөл хорио тогтоох аж.

АДУУНЫ РИНОПНЕВМОНИ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

НЭГ. ӨВЧНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Адууны ринопневмони өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Хамрах хүрээ: Адууны ринопневмони өвчний эрсдэлтэй болон уг өвчин бүртгэгдсэн бүс, орон нутагт урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг дагаж мөрдөнө.

1.3.Өвчний тодорхойлолт: Адууны ринопневмони өвчин нь өсвөр насны адууны амьсгалын дээд замын салст бүрхүүл үрэвсэх, ханиалгах, халуурах, нус, шүлс, нулимс гоожих, хээл хаях шинжээр илэрдэг вирусийн гаралтай халдварт өвчин юм.

1.4. Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Адууны ринопневмони нь Герпесвирусын язгуурын Варицеллавирусын төрлийн ДНХ агуулсан вирусээр үүсдэг. Энэ вирус нь идэвхээ гадаад орчинд болон рН 6.0-6.7-д сайн хадгалагдана. Харин рН 4,0-өөс доош болоход идэвхээ аажмаар алдана. Вирус 5600С-д 10 мин, 5000С-д 20-30 мин, 3700С-д 1-7 хоног, 400С-д 7-8 сар, -1000С-д 12-14 сар идэвхээ хадгалдаг байна. Вирус эмгэгт материалд удаан хугацаагаар хадгалагддаг онцлогтой бол эфир, хлорформ, дезоксихлорт натри зэрэгт 45-60 минутын дараа идэвхээ алдах ба 1%-ийн этилийн спирт, трипсин, гепарин, EDTA зэрэгт тэсвэртэй. Хэт ягаан туяа болон нарны шууд гэрэлд 3-7 хоноод идэвхээ алдана.

1.5. Халдварын эх үүсвэр, дамжих зам: Халдварын эх булаг нь өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн адуу, болон адууны овгийн бусад амьтад бөгөөд тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, зулбадас, үтрээний буртаг, хаг зэрэг нь бэлчээр, ус, өвс тэжээл, хашаа саравч, уяа зогсоол зэргийг бохирдуулна. Өвчин нь агаар дусал, хавьтал халдвар, үүсгэгчээр бохирдсон ус өвс тэжээл, тоног хэрэгсэл, өвчтэй адуутай харьцаж байсан хүний хувцас, хэрэгслээр дамжин халдварлана.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 3-7 хоног бөгөөд өвчин цочмогдуу явцтай илэрнэ. Өвчилсөн адуу гэнэт халуурах, хамар, зовхины салст бүрхүүл үрэвсэх, ханиах, тэжээлдээ дуршилгүй болох, эрүүний доорхи тунгалгийн зангилаа томрох, хөл хавагнах, чацга алдах шинж тэмдэг илэрнэ. Адуу нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх боловч амьсгалын замын үрэвслийн шинж тэмдэгтэйгээр 5 сараас дээш насны өсвөр адуу өвчилнө. Харин гүү хээлийн хоёр дахь хагаст эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэхгүйгээр гэнэт хээл хаяна. Зарим үед хээлтэй гүүний 80-90% нь хээл хаях бөгөөд 3-7 хоногт хүндрэлгүйгээр эдгэрнэ. Анх хээл авч байгаа байдсан гүү ихэвчлэн хээл хаядаг байна. Амьсгалын замын салст бүрхүүлд вирус үржиж уушигны үрэвсэл үүсгэх бөгөөд энэ шинж тэмдгийг ихэвчлэн герпес 4 ийлдсэн хэвшил үүсгэдэг бол гүүний хээл хаялтанд герпес 1 ийлдсэн хэвшлийн вирус голлох үүрэгтэй байна.

2.2. Эмгэг бие бүтцийн хувиралт: Гол ‎эмг‎эг бие бүтцийн хувиралт амьсгалын дээд замын үрэвслээр илэрнэ. Уушиг хавагнах, уушигны цулцанд ширхэгэнцэрт шүүрдэс хуримтлагдсан байна. Зулбадас шарлаж салст бүрхүүл дээр цус харвасан байх ба элэг, уушгинд үжлийн голомт олноор илрэхийн хамт дэлүү томорсон байна. Цээжний хөндийд шингэн ихээр хуримтлагдсан байна.

2.3. Лабораторийн оношлогоо: Тухайн адуун сүрэгт гүү хээлийн 7-11 сард олноор хээл хаях, ханиадтай төстэй шинж тэмдэг илэрснээр энэ өвчний урьдчилсан онош тавих боломжтой. Энэ өвчний хувьд хээл хаяхын өмнө болон хээл хаясны дараа ямар нэг хүндрэл үүсдэггүй, хэвийн байдалтай байдаг нь энэ өвчний онцлог юм. Лабораторид эмгэгт материалыг хүргүүлнэ. Бие гүйцсэн адууны хамраас шингэн гоожсон тохиолдолд хамрын арчдас, цусны дээж болон хээл хаясан тохиолдолд зулбадасны уушиг, элэг, дэлүү зэрэг эрхтэн, хээлийн шингэнээс авчшинжилгээнд хүргүүлнэ. Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялгах болон ПГУ, ЭЛИЗА, ВСУ, ХХУ, шууд бус ДТУ, эмгэг эд судлалын аргыг ашиглаж шинжилгээ хийнэ.

2.4. Ялгаварлан оношлох: Адууны ринопневмони өвчнийг адууны томуу өвчнөөс эмнэл зүй, эмгэг бие бүтцийн хувиралтаар ялгаварлан оношлох амаргүй тул ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийнэ. Адууны халдварт вирусийн метрит, гүүний иж балнадын гаралтай хээл хаялт, лептоспироз, адууны тараагуур судасны үрэвсэл зэрэг өвчний үед хээл хаядаг учир эдгээрээс ялгаварлан оношлох шаардлагатай.

2.5. Эмчилгээ: Энэ өвчний үед илэрч буй шинж тэмдэгт үндэслэн биеийн эсэргүүцлийг сайжруулах, шингэн нөхөх зорилгоор төрөл бүрийн шингэн нөхөх бэлмэлүүдийг хэрэглэхийн дээр хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор пенстреп, нитокс, нороциллин зэрэг антибиотикийг зааврын дагуу хийнэ.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Адууны ринопневмони өвчний сэжиг бүхий мал, амьтныг шинжилгээнд хамруулж онош батлагдсан бол устгалд оруулна. Зарим оронд вакцин байдаг боловч манай оронд одоогоор ямар ч вакцин үйлдвэрлэдэггүй, импортын вакцин хэрэглэдэггүй болно.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Адууны ринопневмони өвчний үед вакцин тарихаас өөр тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ байхгүй.

3.3.Тандалт: Санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1. Адууны ринопневмони өвчний онош батлагдсан тохиолдолд үлдсэн адуунд шинж тэмдгийн үзлэг хийнэ. Хорио цээр тогтоох шаардлагагүй.

4.2. Адууны ринопневмони өвчний үед хязгаарлалтын дэглэм тогтооно.

4.3. Адууны ринопневмони өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг булж устгаж болно. Хашаа хороо, тоног хэрэгслийг сайтар цэвэрлэж хатаана. Хашаа хороо, тоног хэрэгслийг Virkon 1 %, Hi-cop зэрэг бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг зөв тунгаар найруулсны дараа уусмалын рH-ийг шалгаж, зохих түвшинд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа хэрэглэнэ.

4.4. Адууны ринопневмони өвчний онош батлагдсан хойно тухайн мал, амьтныг малын эмчийн хяналтанд зохих зааврын дагуу устгаж булна. Тухайн мал, амьтны мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулалгүй устгалд оруулна.

4.5. Адууны ринопневмони өвчин илэрсэн сүрэгт үзлэг хийж сэжигтэй бол шинжилгээнд хамруулна. Өвчин батлагдсан мал, амьтныг хэрэгцээлэхгүй устгалд оруулна. Өвчингүй мал, амьтны гаралтай бүтээгдхүүнийг ашиглах, зах зээлд нийлүүлэхэд ямар нэг өвөрмөц шаардлага тавигдахгүй.

4.6. Импортын адуунд уг өвчний эсрэг вакцин таригдсан эсэхийг шалгана. Мөн эмнэлзүйн шинж тэмдгийн үзлэг хийнэ.

4.7. Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

2015 оны ерөнхий зурхай
2015 оны ерөнхий зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.