2015 оны ерөнхий зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
39 минут 0 секунд
2015 оны ерөнхий зурхай

2015 оны ерөнхий зурхай

 

Хонины орд

Хонины ордын билэгдэл: Хонины толгой. Энэ нь хүч чадал, амьдралд тэмүүлэх, санаачилга, зоригтой байдлыг билэгддэг.

Эрхшээгч гариг: Ангараг, Нар

Амьдралын уриа: Би ийм л учраас ийм байгаа юм

Махбод: Гал

Зан байдал: Тогтворгүй, холерик

Ээлтэй метал: Төмөр, Ган

Ээлтэй өдөр: Мягмар

Тааламжгүй өдөр: Баасан гариг

Азын тоо: 4.7.9.11

Эрч хүчний оргил үе: Зургаадугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхэн, есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн, төрсөн өдрийнх нь өмнөх сар.

Хонины ордны гол давуу талууд: Идэвхитэй, үнэнч, зоригтой.

Дутагдалтай тал: Бүдүүлэг, түрэмгий, болгоомжгүй.

 

Ерөнхий төлөв

Ирэх хонь жил хонины ордныхны хувьд ихээхэн амжилттай он болно. Бүх зүйл сайнаар эргэх бодит боломж гарч ирж байна. Энэ ордныхон хүмүүстэй үр ашигтай харилцаа тогтоосноор өмнө нь амжилт олдоггүй байсан хайр дурлал, санхүүгийн тал дээр ч тэргүүлэх байр суурьтай болно. Харин хуучин найз нөхдөөсөө хөндийрч магадгүй гэж од эрхэс сануулжээ. Шинэ танил, найз нөхөд ямар ч гайхалтай байлаа гэсэн хуучны, найдвартай найз нөхөд, түншүүдээ үргэлж санаж яв.

 

Жилийн эхний хагаст амрах хэрэгтэй. Зун гэхэд л зогсож, амсхийх завгүй их ажилтай болно. Харин ядарч сульдсанаар эхлүүлсэн зүйлээ дуусгаж амжихгүй болж магадгүй тул сайн амрах хэрэгтэй. Таны хүч чадал бүх зүйлд хүрэлцэхийн дээр ойр дотны хүмүүс чинь ч туслахад бэлэн байна. Хонь жиль мөрөөдөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, шинэ өндөрлөгт хүрэх, эсвэл шинээр ажил эхлүүлэхэд ээлтэй байна. Зөв шийдвэр гаргасан гэдэгтээ хатуу итгэлтэй байвал маш хурдан, шийдэмгий хөдлөх хэрэгтэй. Нэгдүгээр сард сайн амарч, ирээдүйн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй. Хоёрдугаар сард оволзсон их ажилтай болно. Хоёроос есдүгээр сарын хооронд Хонины ордныхны идэвхитэй үе байх учраас бүхий л чухал ажлуудаа есдүгээр сар гэхэд дуусгасан байх ёстой.

 

Ажил хэрэг

Хонины ордныхон байгалиасаа заяасан албан тушаал ахих авьяастай хүмүүс. Зорилгодоо хүрэхийн тулд толгойгоороо ч дэнчин тавихад бэлэн. Гэхдээ ирэх жил хонины ордныхон ингэж үхэн хатан зүтгээд хэрэггүй. Энэ ордныхон 2015 онд хүмүүстэй тохиролцож, буулт хийхэд суралцах ёстой. Шинэ зан чанартай болсноор шинэ туслахуудтай болж, сөргөлдөгчдийн тоо эрс багасна. Ирэх жил хувийн бизнесээ эхлүүхэд тааламжтай байна. Хонь жилд хонины ордныхон сайн зохион байгуулагч болох бүхий л боломж нээгдэж байна. Энэ жилд байгуулсан гэрээ хэлэлцээрүүд амжилттай болно.

Удирдагчийн албан тушаалаа алдахгүйн тулд ажилтнуудтайгаа харилцахдаа анхааралтай байх хэрэгтэй. Удирдагч хонинууд ажилд тавигдах шаардлага болон ажилтнууддаа хандах хандлага хоорондын тэнцвэрийг олохын тулд ихээхэн хөдөлмөрлөх хэрэг гарна. Энэ ордныхон үйл явдлын төвд байж, гэртээ болон ажил дээрээ олон хүнд туслах хэрэг гарна. Өөрийн чадлаас давсан зүйл бүү амла. Хамгийн чухлыг барьж авч, тавьсан зорилгодоо яаралгүй хүрэх хэрэгтэй. Ажилдаа сэтгэл хангалуун байдаг хүмүүст Хонь жил гэнэтийн бэлэг бэлджээ. Хэн нэгэн нь тушаал ахиж, зарим нь сонирхолтой санал авах бол зарим нь албан тушаалын шатаар итгэл төгс дээш алхана. Гэхдээ амжилтандаа толгой эргэж болохгүй. Найз нөхөд, ойр дотны хүмүүсийн дэмжлэгтэйгээр амжилтанд хүрсэн гэдгээ санаж яваарай.

 

Мөнгө санхүү

Хонины ордныхон 2015 онд санхүүгийн хувьд ихээхэн амжилттай байна. Орлогын шинэ эх үүсвэртэй болох бололтой. Санхүүгээ зөв ухаалаг зарцуулснаар эртнээс төлөвлөж, мөрөөдөж байсан зүйлээ худалдаж авна. Энэ жил буяны үйлсэд гар сунгавал зарцуулсан хөрөнгөөс их хөрөнгө урсан орж ирнэ. Эргэлзээтэй бизнесд хөрөнгө оруулж хэрэггүй. Бүгдийг алдах магадлал өндөр байна. Харин жилийн эхний хагаст мөнгөө хуримтлуулах хэрэгтэй. Оны сүүлээр өөрийн бизнес эхлүүлэх боломж гарах үед хуримтлуулсан мөнгөө хэрэглэ. Алдагдалд орохгүйн тулд зээл авах хэрэггүй, зээлийн гэрээгээ сайн судла. Хонины ордныхон хамгийн дотны хүндээ санхүүгээ даалгавал хөрөнгөө хадгалах төдийгүй ихэсгэж чадна. Мөрийтэй тоглоом, эргэлзээтэй бизнес зэрэг хурдан баяжих мэт санагдах зүйлээс холхон явж, энэ тухай бодлоо толгойноосоо авч хая.

 

Эрүүл мэнд

Оны эхэн үед хонины ордныхны эрч хүч буурсан байх тул амьсгалын замын үрэвсэлт өвчинд өртөмтгий болно. Хонь жилд тохиох чухал үйл явдлуудыг өвдөж өнгөрөөхгүйн тулд дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Зөв хоолло. 2015 онд гормоны алдагдал болж, эмэгтэйчүүд илүүдэл жинтэй болж магадгүй. Хонины ордныхон 2015 онд цаг тухай бүрт нь амарч чадвал зүрхний шигдээс өвчнөөр намар өвдөхгүй байх болно. Дөрвөөс зургаадугаар сарын хооронд амралт зайлшгүй хэрэгтэй. Чухамхүү энэ үед л эрч хүчээ бүрэн сэргээж авч чадна. Энэ үеэр цэвэр агаарт гарахыг зөвлөж байна. Аялаж амжихгүй бол зусланд амрах хэрэгтэй.

 

Хайр дурлал

Хонины ордныхон 2015 онд эсрэг хүйснийхэнтэйгээ тааламжтай харилцаа тогтооно. Хонины ордны эрчүүд ханиа хайж, үүнд нь ч од эрхэс туслана. Танд тохирох хүн хажууханд чинь байгаа. Ганц бие эмэгтэйчүүд ч 2-6 дугаар сар, 9,12-р сард тохирох хүнтэйгээ уулзахад бэлэн байгаарай. Жилийн эхний хагаст гэрлэвэл гэрлэлт бат бэх байх болно. Харин гэрлэсэн хүмүүс гэр бүлийн харилцаагаа бэхжүүлж, илүү аз жаргалтай болно. Үүний тулд зөвхөн тэвчээр, анхаарал халамж тавихад л болно. Жижигхэн алдаануудыг үл хайхран өнгөрөх нь танай гэр бүлийг тайван, ая тухтай болгоно.

Үхрийн орд

Ордын тухай ерөнхий мэдээлэл

Гол уриа : Би эзэмшинэ

Махбод: Шороо

Гол зан байдал: Шийдэмгий, мэдрэмтгий, найдвартай, итгэлтэй, аюулгүй, бардам, зөрүүд.

Зохицох ордныхон: Охин, Ихэр, Мэлхий, Матар, Загас, Хонь

Үл зохицох орд: Арслан, Жинлүүр, Нум, Хумх

Эрхшээгч гариг: Сугар

Хайр дурлалын гариг: Ангараг, Буд

Санхүүгийн гариг: Сугар

Албан тушаал, амжилтын гариг: Санчир, Уран

Азтай тоо ба чухал нас: 5, 6, 8, 14, 15, 17, 23, 24, 26, 32, 33, 35, 41, 42, 44, 50, 51, 53, 59, 60, 62, 68, 69, 77, 80

Ээлтэй чулуу: Очир эрдэнэ, Ногоолин, Номин

Ээлтэй өдрүүд: Лхагва, Баасан, Бямба

 

Ерөнхий төлөв

Ажилдаа ядарч, ойр тойрныхондоо анхаарал халамж тавьж ядарсан үхрийн ордныхны хувьд 2015 онд амьдралд нь олон өөрчлөлт гарна. Амьдралыг өөр өнцгөөс харж, ертөнцийг үзэх үзэлд нь томоохон өөрчлөлт гарна. 2015 онд гэр бүлийнхэнтэйгээ сөргөлдөх хэрэггүй, тэдэнтэй сөргөлдсөнөөр ихээхэн алдагдалд орно.

Ерөнхийдөө тааламжтай жил болох бөгөөд үхрийн ордныхон янз бүрийн сонирхолтой ажлаар дүүрэн байж, нуугдсан авьяасаа нээж, мэргэжлийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэх боломжтой болно. Энэ бүхэн нь санхүүгийн байдалд сайнаар нөлөөлнө. 2015 онд үхрийн ордныхон олон эх үүсвэрээс орлого олно. Хуучин харилцаагаа шүүн тунгаах хэрэгтэй. Хэцүү байсан ч гэсэн хэрэггүй харилцаагаа таслах хэрэгтэй. Урагшаа тэмүүлэхэд саад болно. Хавар, зуны эхэн үеэр өөрчлөлт хийхэд тохиромжтой. Салалт хүнд хэцүү санагдах ч бүхнийг даван туулж, ирээдүйдээ амар тайван байхын тулд шийдэмгий байх хэрэгтэй. Гэртээ шигдэж амрах дуртай үхрийн ордныхон 2015 онд гэнэт л дэлхийг танин мэдэж, аялах хүсэлд автана.

 

Ажил хэрэг

Оны эхээр л хайртай хүнийхээ тусламжтайгаар хамт олны дундах байр сууриа өөрчлөх оролдлого хийнэ. Гэхдээ энэ нь удирдлагын дургүйцлийг төрүүлэх нэг шалтгаан болж, ажлаасаа халагдаж мэднэ. Зарим хүмүүс өөрөө ч сайн дураар ажлаа орхиж магадгүй. Ямартай ч уйтгартай, залхсан ажлаасаа салж, авьяасаа өөр зүйлд зарцуулах боломж гарч ирнэ. Мөнгө олохоор хилийн чанадыг ч зорьж магадгүй. Багахан үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэн үхрийн ордныхонд од эрхэс тусална.

 

Мөнгө санхүү

Үхрийн ордныхны хувьд 2015 он бүхэлдээ эрсдлийн бүсэд орших болно. Эргэлзээтэй бизнест хөл тавьж эсвэл сайн танихгүй хүндээ их хэмжээний мөнгө зээлснээр томоохон алдагдалд орж болзошгүй. Дөрвөөс наймдугаар сарын хооронд үр ашиггүй зардал гарах эрсдэл байгаа тул энэ үед төлөвлөөгүй худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Чухамхүү энэ үед орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлал байна.

Үхрийн ордныхны гол зорилго нь жилийн эхний хагаст аль болох их мөнгө олж, ашигтай хөрөнгө оруулалт хийх. Бодож төлөвлөлгүйгээр мөнгө битгий гарга. Харин үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, байр орон сууцаа засахад хөрөнгө оруулж болно. 2015 онд Үхрийн ордныхон санхүүгээ удирдаж, ихээхэн орлого ашиг олоход нь туслах зөн совинтой болно. Энэ салбарын эрх мэдэл нөлөө бүхий хүмүүс санхүүгийн алдаа эрсдлээс зайлсхийхэд тусална. Санхүүгийн салбарт бүх зүйл саадгүй сайхан байна гэж найдах хэрэггүй. Оны сүүлээр татвартай холбоотой асуудал үүсч мэдэх ч оны сүүлд орж ирэх хөрөнгө бүх алдагдлыг нөхөх боломжийг өгнө. Үхрийн ордныхон өөрөөрөө бахархаж болно.

 

Эрүүл мэнд

2015 онд Үхрийн ордныхны хувьд эрүүл мэндийн тал дээр толгой өвдөх зүйлгүй. Эрч хүч нь бүхий л төлөвлөсөн ажил, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэнэ. Гэр бүлийнхнийхээ дунд сайн амрах нь дотны хүмүүстэйгээ харилцах харилцааг бэхжүүлээд зогсохгүй эрч хүч сэргээнэ. Гэхдээ зүрх судасны өвчнөөс зайлсхийхийн тулд согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Үхрийн ордныхон өөрсдөө оны эхээр ийм шийдвэрт хүрнэ. Зөв зохистой, цаг тухайд нь хооллосноор ходоод гэдэс хямрахаас сэргийлж чадна. Биен дэх кальцийн хэмжээндээ анхаарснаар үе мөчний тал дээр санаа зовох хэрэггүй болно. Намар дөхөхөөр үрэвсэлт, угжирсан өвчин илэрч болзошгүй тул онцгой анхаарах хэрэгтэй.

 

Хайр дурлал

Энэ жил үхрийн ордныхонд шинээр харилцаа үүсгэхэд таатай байхад болно. Оны эхэнд дурлаж магадгүй. Гэвч түүний дурласан хүн нь зөвхөн материаллаг талаас нь сонирхож ашиглах байдлаар хандаж болзошгүй. Тиймээс ашиглуулаад хаягдахгүйн тулд гэнэн байхаа больж, бэлгээр хүмүүсийг татах биш харин жинхэнэ үнэн байдлаа харуулах хэрэгтэй. Харин ч энэ байдал эсрэг хүйстнийхэнд таалагдана. Гэрлэх гэж байгаа хүмүүс зуны эхэн эсвэл хаврын сүүл үед гэрлэвэл тааламжтай. Харин намар болон өвөл хүүхдийн тухай бодож болно.

 

Ихрийн орд

Ордын тухай ерөнхий мэдээлэл

 

Амьдралдаа баримталдаг уриа: Би бодож байна.

Ихрийн ордны билэгдэл: Ихрүүд

Махбод: Хий

Гол зан байдал: Авьяаслаг, Сэтгэгч, Яриасаг, Олон нийттэй харилцах дуртай. Янз бүрийн зүйл сонирхдог

Зохицох ордууд: Ихэр, Мэлхий, Арслан, Жинлүүр, Бумба, Хонь, Үхэр

Үл зохицох ордууд: Охин, Нум, Загас, Хилэнц, Матар

Эрхшээгч гариг: Буд

Хайрыг ивээх гариг: Сугар , Бархасбадь

Санхүүг ивээх гариг: Сар

Азтай тоо ба чухал нас. 5, 6, 8, 14, 15, 17, 23, 24, 26, 32, 33, 35, 41, 42, 44, 50, 51 53, 68, 77, 86

Ээлтэй чулуу: Маргад, Очир эрдэнэ, Хаш

Ээлтэй өдрүүд: Лхагва, Баасан, Бямба

 

Ерөнхий төлөв

Хонь жил Ихрийн ордныхны хувьд их төлөвлөгөө, томоохон хэмжээний өөрчлөлтүүдээр дүүрэн байна. Чухамхүү энэ онд ихрүүд хамгийн чухал, ер бусын төлөвлөгөөнүүдээ биелүүлнэ. Янз бүрийн давхаргын хүмүүстэй харилцсанаар нөлөө бүхий найз нөхөд, дэмжигчтэй болно. Шинээр дурлаж, эсвэл гэрлэснээр амьдрал нь эрс өөрчлөгдөнө. Мөн ажлын байраа сольж, хилийн чанад руу явж амьдарч магадгүй. Ихрүүдийн хувьд энэ онд хайр дурлал гол сэдэл, хөшүүрэг нь болно. Бүтэн жилийн туршид амжилт дагалдана. Амьдралаас гэнэтийн бэлэг хүлээн авахдаа бэлэн байгаарай.

 

Хайр дурлал

Энэ жил ихрүүдийн хувьд хайр дурлалын тал дээр одтой байна. Ганц бие ихрүүд хосоо хайна. Гэхдээ хонь жилд ихрүүд гэрлэх магадлал тун бага. Харин хосоо олж, гэрлэхээр болвол энэ гэр бүл тун бат бэх байна. Хаврын сарууд, намар 9-11 дүгээр сарын эх хүртэл хугацаанд гэрлэхэд тохиромжтой. 2015 оны эхээр эсрэг хүйстэнтэйгээ албан ёсоор харилцаагаа баталгаажуулаагүй бол салалтаар дуусах магадлалтай. Гэр бүлтэй ихрүүдийн хувьд эрх чөлөө, үл хамааралтай байхыг хүсэх болно. Хувиа хичээсэн зангаас нь болж хэрүүл, маргаан үүсч болзошгүй. Байшин барих, эсвэл гэртээ их засвар хийх нь ихрийн ордныхныг ханьтайгаа харьцах харилцааг бэхжүүлнэ. Оны дунд үеэр гэр бүлийнх доторх уур амьсгал тайван болж тогтворжино. Ихрийн ордны эмэгтэйчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ сурлага хичээлд анхаарч, ихээхэн завгүй байна.

 

Ажил хэрэг

Ихрийн ордныхон энэ жил удирдах албан тушаалд очихоор оролдох болно. Эрхэм хүслээ биелүүлэхийн тулд нөлөө бүхий танилуудаа ашиглана. Тэдний ихэнх нь зорьсондоо хүрч чадна. Гэхдээ хүмүүсийг зөв удирдан чиглүүлж чадах уу гэдэг нь томоохон асуулт. Албан тушаал ахихад 2015 оны 8-11 дүгээр сар хүртэлх хугацаа ихээхэн тааламжтай. Уран бүтээлч хүмүүсийн хувьд илүүтэй амжилттай байна. Хэнээс ч үл хамааран эрх чөлөөтэй байхын тулд ихрүүд 2015 онд бие даан ажиллахыг хичээх болно. Гэхдээ сонирхолтой саналууд олон ирэх тул ижил сэтгэлгээтэй баг бүрдүүлэн ажиллах талаар бодох эхэлнэ. Ийм өөрчлөлтүүд ажлын бүтээмж болон цалин хөлсөнд сайнаар нөлөөлнө. Ихрүүд хайр дурлалд толгой эргэснээр ажил, амбицад нь нөлөөлж болзошгүйг од эрхсүүд сануулж байна.

 

Мөнгө санхүү

2015 он Ихрүүдийн хувьд санхүүгийн тал дээр ихээхэн одтой байна. Энэ хүмүүс мөнгөнөөс хамаардаггүй. Тэдэнд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь туслах найз, мөнгөтэй танилууд олоход тийм ч хүнд биш. Ихрийнхэн мөнгө өөртөө, гэр бүлдээ биш харин орон сууц эсвэл үнэтэй автомашин худалдан авахад зарцуулах талаар бодно. Гэхдээ ийм худалдан авалт хийхийн тулд зээл авч, эсвэл найз нөхдөөсөө мөнгө зээлэх хэрэг гарна. Боломжоо сайтар тооцоолохгүй бол өр ширтэй холбоотой асуудал үүсэх магадлал өндөр байна. 2015 онд мөрийтэй тоглоом, эргэлзээтэй бизнест хөрөнгө оруулаад хэрэггүй. Хэрэв ийм эрсдэл хийвэл ихээхэн хэмжээний мөнгө алдаж магадгүй.

 

Эрүүл мэнд

Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр хайхрамжгүй хандснаас болж өвчин хүндэрч, удаан хугацааны туршид эмчлүүлэх шаардлагатай болж мэднэ. Оны эхээр л эмнэлэгт хандаж, нарийн үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Амин дэм хэрэглэж, зөв хооллоход илүүдэхгүй. Түүнчлэн гэмтэж бэртэх магадлал өндөр байна. Машин жолоодож явахдаа болон ажлын байран дээрээ аюулгүй байдлаа бодолцох нь ихрийн ордны эрчүүдийн хувьд 2015 оны гол дүрэм байх болно. Эрүүл мэнддээ хайхрамжгүй хандсанаар оны сүүлээр ихэд ядарч сульдан, улмаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүч тэнхээгүй болж мэднэ. Тиймээс амралт, ажлаа зөв зохицуулах, ээлжийн амралтаа заавал аваарай. Театрт үзвэр үзэж, хотын зах руу зугаалахаас бүү татгалз. Түүнчлэн кафед тайван ярилцаж суух нь эрч хүчийг сэргээж, дараагийн ажилд тань тус болно.

 

Мэлхийн орд

Ордын ерөнхий мэдээлэл

Ордны уриа: Би мэдэрч байна

Гол зан чанарууд: хайрлах, уриалгахан, сэтгэл татам, мэдрэмтгий, үнэнч, зөн билэгтэй, өглөгч, эрх

Зохицох ордууд: Үхэр, Охин, Хилэнц, Загас

Үл зохицох ордууд: Нум, Хумх, Жинлүүр

Эрхшээгч гариг: Сар

Хайр дурлалын гариг: Ангараг, Дэлхий ван

Азтай тоо болон чухал нас: 2, 3, 9,11, 12, 18, 20, 21, 27, 29, 30, 36, 38, 45, 47,48, 54, 56, 57, 74, 75, 81, 83 , 84

Ээлтэй чулуу: Сарны чулуу, сувд, шар молор, улаан шүр, анар

 

Ерөнхий төлөв

Мэлхийн ордныхны хувьд 2015 он санхүүгийн алдагдалгүй, бизнес болон амьдрал ахуй дээр ямар нэгэн асуудалгүй жил болно. Ажил хэрэг, асуудлуудыг шийдвэрлэхдээ хойш тавьж хэрэггүй, эс тэгвэл бүх асуудлууд хуримтлагдаж, шинээр асуудлууд үүсэх болно. Шинэ хүмүүстэй танилцах, ажил хэргийн харилцаа тогтоохоос бүү ай. Шинэ холбоо харилцаа санхүүгийн ашиг авчирч, олон хүнд асуудлуудыг шийдэхэд туслана. Энэ жил мэлхийн ордныхонд өөрчлөлт хийхийг зөвлөж байна. Оны хоёрдугаар хагаст, есдүгээр сараас эхлэн эхлүүлсэн ажлаа дуусгаж, хуучин асуудлуудаа шийдэн, өр ширээ өгөх хэрэгтэй. Үүний дараа шинэ зорилт, төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэхэд ханцуй шамлан орж болно.

 

Хайр дурлал

Хувийн амьдралаа хараахан төвхнүүлээгүй байсан шийдэмгий бус мэлхийн ордныхны хувьд хайр дурлалын тал дээр ээлтэй байна. Хайр дурлалын харилцаа үүсгэж, гэрлэх боломжийг бүү алдаарай. Ялангуяа ганц бие мэлхийнхний хувьд хань ижлээ олж, амьдрал нь аз жаргалтай болно. Хамгийн таатай учралууд нэг, найм, есдүгээр саруудад болон арав, арваннэгдүгээр сарын эхний хагаст тохиож магадгүй. Энэ ордныхон өөрийг нь хүрээлж байгаа болон замд нь тааралдсан хүмүүсийн тал дээр анхааралтай байхыг од эрхэс зөвлөж байна. Олон хүнтэй танилцаж магадгүй учраас зөн билгээ сонсож, хөнгөн сээтэгнэлийг хайр дурлалтай андуурахгүй байхыг зөвлөж байна. Харин гэрлэлт болон хайр дурлалын гүнзгий харилцааны талаар бодохгүй байгаа хүмүүс бүгдийг байгаагаар нь үлдээж, яарахгүй байх хэрэгтэй.

 

Ажил хэрэг

Оны эхний саруудад хамт олонтойгоо харилцах харилцаа хурцдаж, өрсөлдөөн, ажил дээрх нөхцөл байдал хүндрэх шинж тэмдэг ажиглагдана. Мэлхийн ордныхны хувьд бие даан үйл ажиллагаа явуулах нь амжилт, санхүүгийн давуу талыг бий болгоно. Уран бүтээл, аялал жуулчлалтай холбоотой үйл хэрэгт илүүтэй идэвхитэй байж, тавьсан зорилгоосоо буцахгүй байх хэрэгтэй. Одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун, өндөр албан тушаалд ахихыг хүсэхгүй байгаа хүмүүс хуучин ажилдаа үлдэх нь дээр. Харин ажлаа өөрчлөхийг хүсч байгаа хүмүүс ирэх жил хүртэл хойшлуулах хэрэгэтэй. Томоохон бизнес эрхэлдэг эсвэл компанийн удирдагчдын хувьд ажил дээр ихээхэн хүндрэл гарна. Цаг хугацаа хүрэлцэхгүйн улмаас ядарч болзошгүй тул цаг тухайд нь амрах хэрэгтэй.

 

Мөнгө санхүү

2015 он Мэлхийн ордныхны хувьд санхүүгийн талбарт бүх зүйл тайван байхгүй. Луйврын замаар баяжих гэсэн хүслээсээ салж, хувь тавилангаараа дэнчин тавихгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Амар хялбар аргаар олдсон мөнгө тааварлашгүй хүнд нөхцөл байдалд оруулна. Намрын эхэн үеэр өөрийн бизнесийг эхлүүлэх эсвэл хавьгүй хямд үнээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын тулд ихээхэн хэмжээний мөнгө хэрэг болно. Өөрийн боломжийг тооцоолон таньдаг зээлдэгчээс их мөнгө зээлэхгүй байх, банкнаас их хэмжээний мөнгө зээлэх хэрэггүй. Учир нь их хэмжээний мөнгө зээлснээр өөрөө занганд орж мэднэ. Зээлийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө найдвартай хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэдний зөвлөгөө үүссэн нөхцөл байдлаас хэрхэн гарах гарцыг олоход тусална. Гэхдээ мэлхийнийхний санхүүгийн хүндрэл удаан үргэлжлэхгүй. Тэдний ихэнх нь ажилсаг зангийнхаа ачаар орлогоо нэмэгдүүлэх бол нөгөө хэсэг нь нөлөө бүхий хамаатныхаа тусламжтайгаар, харин зарим хэсэг нь санхүүгийн мэдрэмжийнхээ ачаар орлого ашгаа өсгөнө.

 

Эрүүл мэнд

Оны эхэн үед эрүүл мэндийн тал дээр санаа зовних зүйлгүй. Ажил дээрээ хэт ачаалал авахгүй, өөрт тустай хоббигоо хөгжүүлж, аль болох агаар салхинд гарвал мэдрэлийн системийн өвчлөлтөөс зайлсхийж чадна. Мэдрэлийн системийг ачаалалд оруулснаар дотор эрхтэн өвдөж мэднэ. Мөн зохих ёсоор амарч чадахгүй бол дархлаа суларч, вирусын гаралтай өвчинд өртөмтгий болно. Гадаад төрх болон арьсандаа анхаарах хэрэгтэй.

 

Гоо сайхны хагалгаа, СПА салон, саун зэрэг гоо сайхны үйлчилгээг оны эхний хагаст хийлгэвэл үр дүн сайтай байна. Жилийн хоёр дахь хагаст идэвхитэй амарч, спортоор хичээллэх хэрэгтэй. Загасчлах, ойд зугаалах дуртай хүмүүс үүндээ цаг гаргах хэрэгтэй. Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж, шинэ найз нөхөдтэй болж дотоод ертөнцөө баялаг болгоход таатай. 2015 онд найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл хайртай хүнтэйгээ аялахад тохиромжтой. Хамгийн дотны хүмүүсийнхээ дэргэд байснаар хүндхэн асуудлууд, ачаалал ихтэй бизнесээсээ болоод ядарч сульдсан биеэ амрааж чадна.

 

Арслангийн орд

Ордын тухай ерөнхий мэдээлэл

Уриа: Би гэрэлтэж байна

Махбод: гал

Гол зан чанарууд: амбицтай, үнэнч, сайхан сэтгэлтэй, агуу сэтгэлгээтэй

Зохицох ордууд: Арслан, Нум, Мэлхий, Жинлүүр, Хонь

Үл зохицох ордууд: Охин, Загас, Хилэнц, Матар

Эрхшээгч гариг: Нар

Хайр дурлалын гариг: Санчир, Бархасбадь,

Ээлтэй тоо болон нас: 1, 3, 9, 10, 12, 18, 19, 21, 27, 28, 30, 36, 37, 39, 45, 46, 48, 54, 55, 57, 63, 64, 73, 82

Ээлтэй чулуу: Бадмаараг, анар, улаан гэрэлт эрдэнэ, улаан шүр, улбар шар индранил

Азтай өдрүүд: Ням, Даваа, Мягмар, Пүрэв

 

Ерөнхий төлөв

Арслангийн ордныхны хувьд 2015 он амжилттай жил болно. Амарч, цэнгэж, ажиллаж, мөнгө олоход цаг хугацаа хангалттай хүрэлцэнэ. Олон арслангууд амьдралын замналаа эргэн харж, огт өөр төлөвлөгөө зохиож, аялалд гарч, шинэ танилуудтай болон ирээдүйтэй санаа бодож олно. Арслангийн ордны олон хүмүүс хариуцлагаас чөлөөлөгдөж, харин эсрэг хүйснийхэнтэйгээ тогтоосон харилцаа нь хөнгөн, чөлөөтэй байдалтай байна. Оны эхний хагаст бизнес, ажлын бүхий л хүндрэлийг даван туулсан арслангийн ордныхон оны хоёрдугаар хагасыг өөрийнхөө хүссэнээр өнгөрөөж болно. Зарим нь байр сууцаа тохижуулж, зарим нь гэр бүлийнхэнтэйгээ амарч өнгөрөөнө.

 

Эрүүл мэнд

2015 онд Арслангийнхны хувьд эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудлууд гарахгүй. Гэхдээ энгийн дүрмүүдийг баримталж, эрсдэл хийх хэрэггүй. Гэрээс гарахдаа хувцсандаа анхаар. Арслангийнхан мэдрэлийн системдээ анхаарах хэрэгтэй. Энэ ордны олон хүмүүс жилийн туршид хортой зуршилтайгаа тэмцэх болно. 2015 он тэдний хувьд амьдралын эрүүл хэв маяг гэсэн уриан дор өнгөрнө. Дөрвөөс тавдугаар сард эсвэл есдүгээр сард амрах нь тохиромжтой.

 

Ажил хэрэг, мөнгө санхүү

Ажил мэргэжлийн амжилтын тал дээр оны сүүлийн гурван сар илүү үр дүнтэй байна. Арслангийн ордны эрчүүд болон эмэгтэйчүүд эрч хүчээр дүүрэн, байнга шинэлэг санаа олж, шинэ төслүүд эхлүүлнэ. Жилийн туршид сэтгэл хөдлөлөө хойш тавьж ажил хэргийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Дэмий зүйлд цагаа үрээд хэрэггүй. Мөн сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Сэтгэл санааны байдлаа тогтвортой байлгахгүй бол таагүй зүйлд хүргэж мэднэ. Арслангийн ордны ихэнх хүмүүс хонь жилд санхүүгийн үйл хэрэгтээ сэтгэл хангалуун байна. Өөрийн хүч, оюун ухааны чадамжаараа мөнгө олдог хүмүүс илүүтэй их орлоготой байна. Оны эхний хагаст зээл авч, өгөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. 2015 онд ойрын хүрээллээс чинь атаархсан, муу санасан хүмүүс гарч ирж мэднэ. Тэд таныг тавьсан зорилгодоо хүрэхэд саад болно. Хамаатан садангаас хэн нэгэн нь санхүүгийн тусламж хүсч, та тэдэнд туслана. Оны эхэн үеэр томоохон худалдан авалт хийх хэрэггүй. Эс тэгвэл урьдчилан төлөвлөөгүй зардал гарч мэднэ. Таны ойр дотныхонд үнэхээр мөнгө хэрэгтэй байгаа бол тэдэнд туслах нь сайн хэрэг. Гэхдээ тэдэнд зугаа цэнгэлд мөнгө шаардлагатай байгаа бол тэдний илүүц хэрэгцээг санхүүжүүлэх хэрэг байгаа эсэх дээр сайн бодоорой. Хонь жилд зарим арслангууд “үгүй” гэж хэлж сурахаас аргагүй болно. Олон арслангийн хувьд өрсөлдөөн ихтэй байна, олон хүн Арслангийн ордныхныг гол өрсөлдөгчөө гэж үзэх ч хаашаа ч хазайхгүй сонгосон чиглэлдээ явбал амжилт олно.

 

Хайр дурлал

2015 он Арслангийн ордныхны хувийн амьдралын асуудлууд бүгд амжилттай байна. Гэхдээ хүн бүрт нөхцөл байдал өөр байна гэдгийг санаарай. Зарим нэгнийх нь хувьд тэвчээр нь дуусч, ямар ч сайн зүйл авчрахгүй байгаа харилцаанаасаа залхаж байгаа бол харилцаагаа тасалж, шинээр эхлэх гээд үз. Ингэснээр та тун удахгүй өөрт тохирох хүнээ олох боломжтой болно. Хонь жилд арслангийн ордныхон хувийн амьдралаа хамгийн сайхнаар төвхнүүлэх боломж олгож байна, тэд хэзээ ч ганцаардахгүй. Гэхдээ хөнгөн хуурмаг харилцаанаас болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа бусдаас эд материалын хувьд хараат биш байдаг залуус “мөрөөдлийн ханхүү” болох гэж хэт хичээх хэрэггүй. Санхүүгийн давуу байдлаа хэт их харуулвал бусдын хөрөнгөөр өөрийгөө болгох гэсэн хуурамч хүмүүсийг өөртөө татах эрсдэлтэй.

 

Арслангийнханд өгөх нийтлэг зөвлөгөө

Арслангийн ордныхон ажил хэрэгтэй холбоотой бичиг цаас, баримт бичиг бүрдүүлэхдээ онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа ажил албаны бичиг хэрэгтээ ихээхэн анхаар. Үүнийг оны эхнээс л хийх хэрэгтэй, эс тэгвэл хяналт шалгалтын байгууллагын шалгалтанд бүдэрч мэднэ. Арслангийн ордны олон хүмүүс хардагдаж, сэрдэгдэх хэдий ч бүх зүйлийг ном журмын дагуу гүйцэтгэсэн бол ямар ч асуудал үүсэхгүй. Баримт бичгийн бүрдүүлэлт дээр няхуур хандах хэрэгтэй. Учир нь хонь жилд та луйвар, хулгай, өмч шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж мэднэ. Түүнчлэн зугаа цэнгэлд их зардал гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Найр наадам, “бүгдийг дайлна” гэж хөөрөх үдэшлэг цэнгүүн энэ онд танд тохирохгүй. Мөн удаан амарч, аялах хэрэггүй. Бизнес эхлүүлэх, тоног төхөөрөмж, ашигтай бараа бүтээгдэхүүн худалдаж авбал орлого орж ирнэ. Амжилт, ололтонд амархан хүрсэн мэт санагдах ч энэ бүхэн их хүч хөдөлмөрөөр олдоно гэдгийг санаарай.

 

 Охины орд

Ордын тухай ерөнхий мэдээлэл

Махбод: шороо

Гол зан чанарууд: хайрлах, сэтгэл булаам, мэдрэмтгий, үнэнч, зөн билэгтэй, тусч, идэвхитэй

Зохицох ордууд: Үхэр, Мэлхий, Хилэнц, Матар, Загас

Үл нийцэх ордууд: Хонь, Нум, Хумх, Жинлүүр

Эрхшээгч гариг: Буд

Хайр дурлалыг ивээх гариг: Санчир

Санхүүг ивээх гариг: Сугар

Ээлтэй тоо ба нас: 5, 6, 8, 14, 15, 17, 23, 24, 26, 32, 33, 35, 41, 42, 44, 50, 51, 53, 62, 71, 77, 80

Ээлтэй чулуу: ногоон индранил, маргад, ногоон хаш, очир эрдэнэ, цагаан шүр

Ээлтэй өдрүүд: Лхагва, Баасан, Бямба

 

Ерөнхий төлөв

Охины ордны хувьд 2015 он олон эерэг өөрчлөлтүүдийг авчирна. Зарим нэг зөвлөгөөг дагавал сөрөг үр дагавар гарах нь бараг л үгүй. Охины ордныхон гэр орон, ахуй амьдрал, үр хүүхдүүддээ илүүтэй анхаарна. Энэ нь ч охиныхны хувьд гол ажил нь байх болно. Охины ордны эмэгтэй гэр бүл, аж амьдралдаа санаа тависнаар нэг их аз жаргалтай биш, түүнчлэн нөхрөөсөө хайр халамж зохих ёсоор хүртэхгүй байж мэднэ. Амьдралаа үндсээр нь өөрчлөхөд тийм ч хялбар байхгүй л болов уу. Нөхцөл байдал үнэхээр хүндрэлтэй байгаа бол хувь тавиландаа эрс өөрчлөлт хийхийн өмнө олон удаа бодож үзэх хэрэгтэй. Гэхдээ өөрчлөлт хийхгүйгээр бүх зүйл сайнаар өөрчлөгдөнө гэж байхгүй.

Охины ордны эрчүүд эхнэр эсвэл найз бүсгүйдээ анхаарал халамж тавьж, хардаж сэрдэх сэдэл өгөхгүй байх хэрэгтэй. 2015 онд Охины ордныхон өстөн, дайснуудаа энэрч, ойр дотныхондоо илүү анхаарч, урагшаа тэмүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Охины ордныхон “дотоод амар амгалан”-ийнхаа ачаар хувь тавиландаа нааштай өөрчлөлтүүдийг гаргана. Ер нь хонь жил охины ордныхонд таатай хандана.

 

Хайр дурлал

2015 онд охины ордныхон эсрэг хүйснийхэнтэйгээ өмнөх жилээ бодвол илүү идэвхтэй харилцах болно. Шинэ хүнтэй танилцаж, шинэ мэдрэмж мэдрэнэ. Хэн нэгэн нь зугаа цэнгэлийн золиос болж мэдэх ч зарим нь гэрлэх санал хүлээж авна. Харилцаагаа гүнзгийрүүлж эхлэхээс өмнө нь л хосуудын хооронд таатай уур амьсгал үүсгэхийн тулд ямар ч нууц өөртөө үлдээхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Танд хэн нэгэн нь атаархснаар аз жаргалд хүрэх замд саад учирч магадгүй. Ямар ч хов жив гэнэт л тохиромжгүй цаг үед гарч ирж мэдэх учраас хосдоо итгэх итгэлээ хадгалж үлдэх хэрэгтэй. Хүнтэй шинээр танилцах бол хавар мөн зуны эхний сар тохиромжтой. Энэ үеэр охины ордныхон сэтгэл зүрхэндээ ойр хүнтэй танилцах магадлалтай. Охины ордны эмэгтэйчүүд гэрлэлтийг яаруулж магадгүй. Гэхдээ шийдвэр гаргахын өмнө сонгосон хүн нь амьдралын хань байж чадах уу гэдэгтээ итгэлтэй байх ёстой.

 

Ажил хэрэг, мөнгө санхүү

2015 он Охины ордныхны хувьд ажил хэрэг, санхүүгийн тал дээр зөрчилдөөнтэй жил болно. Нэг талаас охины ордныхон бусад ордныхныг бодвол санхүүгээ нягт нямбай тооцоолж, зарцуулна. Бизнесийн хүнд үед туслах хүмүүс гарч ирнэ. Гэхдээ зөвхөн өөрийн хүч чадалд итгэх хэрэгтэй. Охины ордныхон ихэвчлэн эрсдэл гаргах дургүй байдаг. Гэхдээ энэ онд эрсдэлтэй хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж чадна. Бизнесдээ зориулж үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх нь амжилттай болно. Гадаадын түншүүдтэй шинэ харилцаа тогтоож, хуучны түншүүдээсээ холдож магадгүй. Хавар дөхөхөөр бизнесээ өргөжүүлж өөр дүүрэг эсвэл өөр газарт салбараа нээж магадгүй. Гэхдээ хүндрэл гарна. Мөн шинэ түншүүд үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байж болзошгүй. Түүнчлэн оны эхээр хууль тогтоомжтой холбоотой асуудал үүсч мэднэ. Зарим хүмүүс дайсан эсвэл өрсөлдөгчдийнхөө зүгээс ирэх эрсдлийг тухай бүрт нь тооцоолохгүй бол татвартай холбоотойгоор ажил хэргээ хааж, санхүүгийн сүйрэлд хүрч мэднэ. Охины ордны удирдагчид удирдлагад нь ажилладаг ажилтнуудынхаа ажилд анхааралтай хандах хэрэгтэй. Ажилд гавихгүй нэгнийг нь халж, үнэнч ажилтнууддаа итгэл хүлээлгэх хэрэгтэй. Гэхдээ хувийн амьдралаа ажилтайгаа хутгаж болохгүй. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хавар эрэлт буурч, үйл ажиллагаа уналтанд орж болзошгүй. Өөрсдөө л ажлаа сайн тооцоолж, төлөвлөж чадвал эрсдлээс зайлсхийж чадна. Мөн ажилдаа анхаарч, гар хумхин суугаа ажилтныг удирдлага таалахгүй , албан тушаал ахих боломж гарахгүй гэдгийг санах хэрэгтэй. Охины ордныхны хувьд ойр тойрныхондоо мэдлэг чадвараа нээн харуулж чаддаггүй байдал нь асуудал үүсгэдэг. Хэрэв охины ордныхон алдаагаа ухамсарлавал оны хоёрдугаар хагаст нааштай өөрчлөлтүүд гарна. Дөрөв, тав, наймдугаар саруудад ажлаас халагдах эрсдэл байна. Гэхдээ нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадвал шинэ үйл ажиллагааны эхлэл болж болох юм .

 

Эрүүл мэнд

Энэ онд охиныхон эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй, вирусын гаралтай өвчлөлөөр өвдөх тэр дундаа чих хамар хоолойн өвчин хүндрэх эрсдэл байна. Намар болон өвөл өмнөөс төлөвлөөгүй аялал, үйлдэл хийхийн хэрэггүй, гэмтэж бэртэж мэднэ. Охины ордны эрчүүд нарийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Харин охины ордны эмэгтэйчүүд гэмтэл бэртэл авах эрсдэлтэй. Мөн эмэгтэйчүүдийн өвчний тал дээр эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй. Гэмтэж бэртэх эрсдэл хүүхдээс эхлээд хөгшид хүртэлх насны бүх хүмүүст байгаа тул болгоомжтой бай. Хонь жилд охины ордныхон эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй болно. Гэртээ цэвэр агаар байнга оруулж, агааржуулалт сайтай байх хэрэгтэй.

 

Охиныхонд өгөх ерөнхий зөвлөгөө

2015 онд охины ордныхон өөрийгөө хөгжүүлж, сэтгэл судлал сонирхон, амьдралд хандах хандлагаа ойлгож, амьдралын хэв маягаа сайжруулахыг од эрхэс зөвлөж байна. Хонь жилд охины ордныхны хувьд олон сонирхолтой ажил гарч ирэх ч бүх зүйл таны мөрөн дээр үүрэгдсэн байгааг санаарай. Хаврын дундуур ажиглагдах эерэг өөрчлөлтүүдийг сайт

Д.Дондог гомдол гаргажээ
Д.Дондог гомдол гаргажээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.