Улаанбаатарт 21 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
Улаанбаатарт 21 хэм дулаан

Улаанбаатарт 21 хэм дулаан

6e632437af98725boriginal

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө  нутгийн  хойд  хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26  градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө  түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

 

2016 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:  

 

   29-нд баруун болон төвийн аймгуудын зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд  ихэнх нутгаар, 7-р сарын 1-2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29,30-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар  дулаарна.

 
 
 
Шуурганд төөрч сураггүй болсон 55 настай жолоочийн машиныг Цэнхэрмандал сумын нутгаас олжээ
Шуурганд төөрч сураггүй болсон 55 настай жолоочийн машиныг Цэнхэрмандал сумын нутгаас олжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.