"Улаанбаатар палас"-ын тааз нурснаас болж 20 гаруй насны Г гэдэг залуу алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг явдал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд болсон байна. Талийгаач залуу дуучин A Cool буюу Б.Анхбаярын бие даасан тоглолтын тайзны чимэглэлийг гүйцэтгэж байхад нь "Улаанбаатар палас"-ын тааз нурж амийг авч одсон гэнэ. Өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч золгүй явдал хэмээн хэрэгсэхгүй болгохоор улайрч байгаа сурагтай. "Улаанбаатар палас"-ыг өмнө нь хэд, хэдэн удаа барилгын стандарт шаардлага хангаагүй хэмээн үйл ажиллагааг нь явуулах эрхийг нь түдгэлзүүлж байсан байна.
Ц.Нандин
Zaluu.com