Ерөнхийлөгч АНУ-ыг зорино
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 51 секунд
Ерөнхийлөгч АНУ-ыг зорино

Ерөнхийлөгч АНУ-ыг зорино

НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно. Уг дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. 

Дээд хэмжээний уулзалтад 160 гаруй улс Төр, засгийн тэргүүн, 30 гаруй улс Гадаад хэргийн сайд нар оролцох аж. Уг Дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батална. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд 6 үндсэн сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 27-ны өдөр болох "Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь" сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна.

АНУ-д монгол охидыг хүчирхийлсэн хэрэг гарчээ
АНУ-д монгол охидыг хүчирхийлсэн хэрэг гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.