АНУ-д монгол охидыг хүчирхийлсэн хэрэг гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
АНУ-д монгол охидыг хүчирхийлсэн хэрэг гарчээ

АНУ-д монгол охидыг хүчирхийлсэн хэрэг гарчээ

huchinnАНУ-ын Виржиниа мужид суралцдаг хоёр Монгол охиныг мансууруулж хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ талаар АНУ-ын хэвлэлүүдэд цацагдсан байна. Тус улсад суралцдаг манай улсын оюутан охид цагийн ажил хайж эхэлсэн байна. Тэднийг ажил хайж байгааг мэдсэн элэг нэгт нэгэн монгол эмэгтэй оюутан охидод гэр цэвэрлэх үйлчилгээний ажил санал болгосон гэнэ. Үүний дагуу хоёр охин айлын байшин цэвэрлэхээр Бьюрк дүүрэгт очжээ. Охидыг гэрийн эзэн найрсагаар хүлээн авч хундага вино уухыг санал болгосны дагуу эелдэг байхын тулд охид виноноос уусны дараа ухаан алджээ. Охидыг маргааш нь сэрэхэд бие нь хөндүүр оргиж юу ч санахгүй байсан гэнэ. Цагийн ажил хийх зорилоготой очсон уг гэрт нь амьдардаг бололтой өөр нэг хүн тэдний биеийн байдал болоод тэдэнд юу тохиолдсон талаар нь асуужээ. Гэвч гуравдагч этгээд охидыг юу ч санахгүй байгаа талаар хэлээд охидод туслах гэсэн хүнийг гэрээсээ хөөж гаргасан аж. Охид гэртээ харьсан даруйдаа өөрсдийгөө хүчирхийлүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд тэднийг хүчирхийлсэн нь тогтоогджээ. Ингээд нэн даруй тус мужийн цагдаагийн газар болон монголын ЭСЯ-нд хандсан байна. Охидын хэлж буйгаар монгол охидуудыг хүчирхийлдэг гэр бүл байдаг талаар урьд нь танилаасаа дуулж байснаа ч мөн гэрчийн мэдүүлэгтээ дурьдсан аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

“НЭГ ХОРОМ” ЖАГСААЛД 1000 ХҮҮХЭД, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦЛОО
“НЭГ ХОРОМ” ЖАГСААЛД 1000 ХҮҮХЭД, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ОРОЛЦЛОО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.