Д.Сумъяабазар дарга аа, Д.Мөнх-Эрдэнэ чинь хуулийг гууль болгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 40 секунд
Д.Сумъяабазар дарга аа, Д.Мөнх-Эрдэнэ чинь хуулийг гууль болгож байна

Д.Сумъяабазар дарга аа, Д.Мөнх-Эрдэнэ чинь хуулийг гууль болгож байна

Хотын дарга аа, зөвлөх чинь Монгол Улсын Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, аж ахуйн нэгжийн өмчийг дээрэмдэж байгааг яах вэ. Ажлын бус цагаараа “халтуур” хийж байгаа мэт СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “алга дарам газар”-ын эздэд албан тушаалын эрх мэдлээ далайлгаад байх шиг байна даа.

Тодруулбал, СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 мкв талбай бүхий газар нь иргэн Д.Урантуяагийнх. Тэр тухайн газартаа “Хүүхэд хөгжлийн төв” барихаар төлөвлөж шаардлагатай зөвшөөрлүүдийг авчээ.

Гэтэл гэнэт энд барилга барьж болохгүй хэмээн нийслэлийн зүгээс захирамж гаргасан байна. Тиймээс иргэн Д.Урантуяа эрхээ хамгаалуулахаар шүүхэд ханджээ. Ингээд бүх шатны шүүхээс Д.Урантуяагийн газар мөн, барилга барих бүх эрх нь хэвийн байх ёстой гэсэн шийдвэр гарсан байна.

Гэтэл дахиад л Хотын дарга Д.Сумъяабазарын гарын үсэг бүхий захирамж гарч, шүүхийн шийдвэрийг үл тоох болжээ.

Ингэхдээ Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тухайн газрын маргаанд байнга өөрийн биеэр оролцож, Д.Урантуяа болон түүний ажилчдыг цагдаагийн хүчээр хөөж, барилгын талбайн хаалга, үүдийг лацдах зэргээр үйл ажиллагааг нь зогсоохоор ойр, тойрны иргэдийг ч турхирах болсон байна. Хачирхалтай нь Д.Мөнх-Эрдэнийн хэлж буйгаар “Барилгын бүх норм, дүрмийг баримтлан ажиллах ёстой. Барилгын талбайн 30 хувь нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол байх ёстой” гэж хэлдэг ч хажуугийн барилгыг ашиглалтад ороход нь тэрхүү шаардлагаа огт хэрэгжүүлээгүйд байгаа юм.

Энэ удаа Д.Мөнх-Эрдэнийг тодорхой ашиг сонирхол өвөрлөчхөөд иргэдийн нэрийг барьж, ажлын бус цагаар өөрийн биеэр очиж барилгын талбайд хэрүүл хийж явна уу гэх хардлага төрөх болсон. Нийслэлд өнөөдөр аль хэдийн бий болчихсон ногоон байгууламжийг устгаж, барилга барьж буй олон компани, талбай байна.

Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын эзэмшлийн “Камдер”, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компаниудыг иргэд сайн мэднэ. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хичнээн ногоон байгууламжийг үгүй хийж, голын эргийг бетон цемент болгосон билээ. Одоо ч гэсэн тухайн орчных нь иргэд эсэргүүцсээр байгаа. Тэр бүх тохиолдолд Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ганц удаа ч өөрийн биеэр очих байтугай оршин суугчидтай уулзаж байгаагүй. Ердөө л Д.Мөнх-Эрдэнэ тухайн талбайд өөрийн биеэр “үсэрч” оччихоод цагдаа нарыг ажлаа хий гээд зогсож байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйг нь батлах үйл явц гэлтэй. Ингээд ч зогсохгүй иргэн Д.Мөнхтуяад “Хуулийн дээр би байдаг юм “ гэж хэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж буй.

Хэрвээ тийм бол Хотын дарга Д.Сумъяабазар та ахлах зөвлөхтэйгөө хариуцлага тооцохгүй бол төр иргэний өмчийг дээрэмддэг нийгэм эргэн ирэх нь гэлтэй байна шүү.

Erennews.mn

Тугчин одтой, хөх луу өдөр
Тугчин одтой, хөх луу өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.