Тугчин одтой, хөх луу өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Тугчин одтой, хөх луу өдөр

Тугчин одтой, хөх луу өдөр

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР
БИЛГИЙН ТООЛЛЫН 10, ТУГЧИН ОДТОЙ, ХӨХ ЛУУ ӨДӨР
(Аргын тооллын 5 сарын 28, Бархасвадь гараг)

Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: эрч, хүч ихсэнэ

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Улсын төсвийн хөрөнгөөр “Дэлүүн болдог” нисэх буудал баригдаж эхэллээ
Улсын төсвийн хөрөнгөөр “Дэлүүн болдог” нисэх буудал баригдаж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.