Хоёр аймгийн Засаг даргыг чөлөөлсөн, одоо Б.Азжаргалыг чөлөөлөхөөр ярьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 48 секунд
Хоёр аймгийн Засаг даргыг чөлөөлсөн, одоо Б.Азжаргалыг чөлөөлөхөөр ярьж байна

Хоёр аймгийн Засаг даргыг чөлөөлсөн, одоо Б.Азжаргалыг чөлөөлөхөөр ярьж байна

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг тус тус ажлаас нь чөлөөллөө. Тэд Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн.

Мөн төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүйг тус тус үндэслэн, Засаг даргын албан тушаалаас огцруулах захирамж гаргасан. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар Засгийн газраас Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг чөлөөлөхөөр ярьж байгааг бидэнд дуулгав. Учир нь тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааг эсэргүүцэж байгаа юм шиг, албан тушаал, авлигын шинжтэй үйлдэл гаргаж, газрын наймаа өрнүүлж байгааг дарханчууд удаа дараа бидэнд ирүүлсэн нь бусдын сонорт хүрсэн бололтой.

Тэгээд ч ирэх 2024 оны сонгууль дөхөж буй энэ үед зарим аймгийн Засаг дарга МАН-ын нэр хүндийг шороотой нь хутгаж байгаа учраас эртхэн чөлөөлж, нэр хүндээ сэргээх ажил эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлэв. Тэдний нэг нь иргэдийнхээ дунд намын нэр хөөдөөд буй Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал юм.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат, Газрын албаны дарга Д.Батчулуун нартай хамтран газрын наймаа хийсэн байх магадлалтай. Үүнийг шалгаж байгаа. Газрын албаны дарга нь гэхэд нийт долоон газар эзэмшиж, засаг ноён ч өөрөө олон газар эзэмшиж, удирдлагуудын газрын наймааны асуудал нь сумдад халдварлаж байгааг ч олны сонорт хүргэсэн. Тэд өөрсдөө олон газар эзэмшихээс гадна Дархан-Уул аймгийн аль өнгөтэй өөдтэй, ашигтай байрлал бүхий газрыг зардаг, одоо тус аймгийн иргэд өөрсдийнхөө эзэмших ёстой 0.7 га газрын төлөө шүгэлтэй жагсаал зохион байгуулахаар зэхэж байгаа аж. Тиймдээ ч Дархан-Уул аймгийн Газрын албаны дарга өдгөө 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа юм.

Нөгөө талаар Б.Азжаргал даргын хамаарал бүхий нөхөд аймгийн агентлаг, төрийн өмчит газарт даргаар томилогдож, хууль бус ажиллагаа явуулдаг, үүнээс гадна Б.Азжаргал 2020 онд аймгийн Засаг дарга болсон даруйд огцом баяжсан гэдгийг ч нуугаагүй. Тодотговол, засаг ноён аймаг удирдах болсноор газар олгохыг хориглосон Зулзагын голын ай савд тансаг зэрэглэлийн хаус барьж, мөн Дархан сумын 31 дүгээр хороололд дөрвөн айлын газар дээр хаус барьсан.

Түүн рүүгээ эрчим хүч, дулааны шугам татаж, зам тавьсан. “Ланд круйзер-200” автомашин худалдаж авсан гээд шинэ баян цээж өвтэйн үлгэр эсгэж явааг эрх биш МАН-ын удирдлагууд сонсож дуулсан бололтой. Тиймдээ ч дараагийн чөлөөлөгдөх Засаг дарга бол Б.Азжаргал гэдгийг дуулгасан хэрэг. Яаж ч бодсон МАН-ын нэрийг орон нутагт унагааж буй Засаг даргыг эрх баригчид зүгээр хараад суухгүйг эх сурвалжийн мэдээллээс харж болно.

Үргэлжлэл бий.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Японд сүүлийн 147 жил тохиож байгаагүйгээр хэт халж байна
Японд сүүлийн 147 жил тохиож байгаагүйгээр хэт халж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.