Японд сүүлийн 147 жил тохиож байгаагүйгээр хэт халж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Японд сүүлийн 147 жил тохиож байгаагүйгээр хэт халж байна

Японд сүүлийн 147 жил тохиож байгаагүйгээр хэт халж байна

Токио хотод хэт халж байгаатай холбоотойгоор Японы Засгийн газар ард иргэдээ агааржуулагчаа унтраахгүй байхыг уриалжээ. “Асахи Шимбун” сонинд мэдээлснээр даваа гарагт Токио хотод 12-96 насны 80 хүн халуунаас үүдэлтэй өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Мягмар гарагт дахин 76 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл байна. Мягмар гарагийн орон нутгийн цагаар 13.00 цагийн байдлаар хотын агаарын температур 35.1 хэмд (95.18 Фаренгейт) хүрчээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, халууны давалгаа үргэлжилсэн хэвээр байх бөгөөд өнөөдөр, маргааш Токиод агаарын температур цельсийн 36 хэмд буюу (96.8 Фаренгейт) дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн бямба гарагт Токио хотоос 95 километрийн зайд орших Исесаки хотод агаарын температур цельсийн 40.2 хэмд (104.36 Фаренгейт) хүрсэн. Японы Засгийн газраас оршин суугчдаасаа шаардлагагүй гэрэл, цахилгаан хэрэгслийг унтраахыг хүссэн. Гэсэн хэдий ч Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Коичи Хагиуда хүмүүсийг агааржуулагч хэрэглэхийг уриалаад байна. Токио хотод 1875 оноос хойш зургаадугаар сард ингэж хэт халж байгаагүй ажээ.

https://www.rt.com/news/557994-tokyo-worst-heatwave-record/

Бэлтгэсэн махны худалдаа эхэллээ
Бэлтгэсэн махны худалдаа эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.