Хулгайн гэмт хэрэгт сүүлийн үед эмэгтэйчүүд татан оролцох болжээ. Хэдэн жилийн өмнө цагдаагийн эмэгтэй албан хаагч Нарантуул захын худалдааны лангуун дээрээс алтан бөгж хулгайлсан хэрэг гарч байлаа. Тэгвэл саяхан гурван эмэгтэй, найз хоёр залуугийн хамт Дархан-Уул аймгийн “Талст” үнэт эдлэлийн дэлгүүрээс 50 ширхэг алтан бөгж хулгайлсан байна. Уг дэлгүүрт хоёр эмэгтэй нь түрүүлж ороод худалдагчийн анхаарлыг сарниулж байх хооронд нөгөө гурав нь лангуу руу гараа шургуулан бөгжүүдийг авч явжээ. Хэргийн гол толгойлогч нь “А” гэгч эр аж. Тэрбээр урьд нь гурван удаа ял эдэлж явсан нэгэн ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn