Л.Халтар: Ж.Пунцагийн авилгын хэрэгтэй холбоотой асуудал байвал хуулийн байгууллагад хандах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Л.Халтар: Ж.Пунцагийн авилгын хэрэгтэй холбоотой асуудал байвал хуулийн байгууллагад хандах хэрэгтэй

Л.Халтар: Ж.Пунцагийн авилгын хэрэгтэй холбоотой асуудал байвал хуулийн байгууллагад хандах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “УБТЗ гэмт хэрэгтнүүдийн үүр боллоо” гэх гарчигтай нэгэн бичлэгийг оруулсан юм. Ингэхдээ тус бичлэгийн тайлбар хэсэгт “Төмөр зам тойрсон мафид хариуцлага, сахилга бат ярихаар Ж.Пунцаг мэтийн хууль сахиулагч байхдаа хятадуудаас хахууль авч баригдсан, ялтай байх хугацаа нь дуусаагүй байхдаа Цогоо мэтийн найзынхаа түлхээсээр төмөр замд дарга болсон авилгачид төмөр замчдын нэр барьж дайрахгүй ээ. Одоо болно” гэж бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үед сэтгүүлчид Ж.Пунцагийн авилга авсан эсэх асуудлыг тодрууллаа. Үүнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа. 

Тэрбээр “Төмөр зам гэлтгүй бүхий л төрийн байгууллагад удирдах албан тушаалтныг томилох үед Авилгатай тэмцэх газраас тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэх дээр тодорхойлолт өгдөг. Тэр хүнийг/Ж.Пунцаг/ тэнцсэн гэж үзсэн учир томилсон байж таарна. Ямар нэгэн сэжигтэй, маргаантай асуудал байвал хууль, хяналтын байгууллагад хандаж лавлагааг авч олон нийтэд мэдээлчих хэрэгтэй” гэлээ. 

Дарханы хүүхдүүд бохир усны улмаас хорджээ
Дарханы хүүхдүүд бохир усны улмаас хорджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.