Дарханы хүүхдүүд бохир усны улмаас хорджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Дарханы хүүхдүүд бохир усны улмаас хорджээ

Дарханы хүүхдүүд бохир усны улмаас хорджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын  долоодугаар цэцэрлэгт гэдэсний хурц халдвар гарч 60 хүүхэд хоолны хордлого болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.  Үүнтэй холбоотойгоор МХЕГ-аас шалгалт хийж, шинжилгээний дээж авсан юм.  Тодруулбал, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн өглөө, өдрийн хоол болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлсэн байна.  

Шинжилгээний дүнгээр цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолттой байгаа нь ч тогтоогджээ.  Ариун цэвэр сахиагүй, хүнсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт буруугаас  гэдэсний савханцар үүсдэг бөгөөд хүүхдүүд  хүнсээр дамжин  гэдэсний савханцараар өвчилсөн байна.  

Өвчин гарсантай холбоотойгоор тус сумын Засаг дарга 26 заалт бүхий захирамж гаргасан бөгөөд зөрчлийг арилгах хүртэл тус цэцэрлэгийг хаасан байна. Одоо тус цэцэрлэгт ариутгал хийж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын газраас  20 заалт бүхий зөвлөмж гаргаж бүх аймаг, сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгт  хүргүүлэн, сургалт зохион байгуулж байгаа юм.  Энэ ажлын хүрээнд “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн тогооч ажилуулах,  тогооч нарыг  мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.  

А.Баярмаа 

 Share on facebook Share on twitter Түгээх Алимаар ходоод, цөсөө цэвэрлэх арга
Share on facebook Share on twitter Түгээх Алимаар ходоод, цөсөө цэвэрлэх арга
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.