Д.Арвин гишүүн дарга нарын дургүйг хүргэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Д.Арвин гишүүн дарга нарын дургүйг хүргэв

Д.Арвин гишүүн дарга нарын дургүйг хүргэв


Улсын хөрөнгөөр баригдсан хэдий ч удаан хүлээгдэж, “дуншиж, дуншиж” төрсөн “Амгалан” III амаржих газрын нээлт өчигдөр болов. Уг эмнэлгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд уригдан оролцжээ. 

Харин эмэгтэй гишүүдээс УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар очсон байна. Д.Оюунхорол гишүүний хувьд Байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа энэхүү эмнэлгийг барих ажлыг санаачлан, боловсруулж явсан гишүүний нэг аж. Тиймээс тэрбээр хийсэн ажлынхаа үр дүнг үзэхээр хүрэлцэн очжээ. Гэтэл МАН-аас урваж, АН-д элссэн Д.Арвин гишүүн эмнэлгийн нээлт эхлэхийн өмнө Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нарыг элдвээр хэлж, хөөж туусан нь олны нүдэнд онцгүй харагдахаас гадна Д.Арвин гэж хүн ямар ааш араншинтай гэдгээ илт харуулж, хүмүүсийн дургүйг хүргэсэн явдал болов. Түүний увайгүй, ёс зүйгүй аашийг тэвчилгүй Д.Сарангэрэл гишүүн нээлтэд оролцохгүйгээр буцаж, харин Д.Оюунхорол гишүүн хэрэлдэж, уралдаж байж хийсэн ажлынхаа үр дүнг үзэхээр шийдэн нээлтэд оролцжээ. 

Ийнхүү эмэгтэй хүний намба төрх, шинжгүй Д.Арвин гишүүний ааш авир гэж заримдаа бөө бөөлж байгаагаас илүү муухайгаар харагддаг гэдгийг зарим хүмүүс ярьдаг. Тэрбээр ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэгчээр ууган нам МАН-аас нүүр буруулж, АН-ын өвөрт шургалж ийнхүү намын нөхдөө муулж, нулимж яваа нь онцгүй харагдав. Эцсийн эцэст төрд тухлахдаа ямар намын хүчээр хэдэн удаа сонгогдож гарч ирсэнээ эрхэм хатагтай эргээд нэг бодоход илүүдэхгүй баймаар. Эцсийн дүндээ эмэгтэй хүн байж, ааш авиртаа анхаарч явбал илүүдэхгүй юм.

Эх сурвалж www.wikimon.mn

 

 

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.