Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 42 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

Хонь - (3/21-4/19) 
Хөгжлийн шинэ түвшинд гарах өдөр. Шинэ ажил эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, арилжаа наймаа хийхэд ээлтэй. Үйл ажиллагааны төрлөөс үл хамааран амжилт олох төлөвтэй. Энэ өдөр хонинууд аливаа таагүй үйл явдлаас нэр цэвэр гарч чадна. Гэнэтийн таатай үйл явдал эсвэл гэр бүлд шинэ хүн нэмэгдэх магадлалтай. 

Үхэр - (4/20-5/20) 
Зөрчил ихтэй үл ойлголцох өдөр. Хүмүүстэй харилцахад тохиромжгүй цаг үе. Оройг ганцаараа өнгөрөөж бусадтай уулзахаас татгалз. Таны ажлыг амжилт ивээнэ. Үүнийг дагаад албан тушаалын дэвшилт гарах магадлалтай байна. Таны хүсэж байсан шиг хялбархан орлого орж ирэхгүй. Бичиг цаас боловсруулах болон бичиг баримт цуглуулах ажилтай бол маш анхааралтай байхыг од эрхэс сануулж байна. Учир нь таны болгоомжгүй байдлаас болоод ажил хэргийн уулзалт тань хүссэн үр дүнг авчрахгүй. 

Ихэр - (5/21-6/21) 
Хэрэггүй эд зүйл, хүмүүсээс салах нь дээр. Энэ өдөр таны амьдралыг нэлээд хэмжээгээр өөрчлөх бололтой. Өөртөө итгэлтэй байдал, ухаалаг, өөдрөг сэтгэл нь ихрийнхийг ямар ч хамт олны төвд байлгаж дөнгөнө. Санхүү, худалдан авалт, ашиг олохтой холбоотой ажилд амжилт дагалдана. Сэтгэл санааны уян налархай байдал, эргэн тойрон дахь хүмүүст сайнаар хандах нь санхүүгийн дэвшил, албан тушаалд амжилт гаргах үндэс болно. Танд хаана ч, юунд ч аз дайрах болно. 

Мэлхий - (6/22-7/22) 
Мөрийтэй тоглоомд таагүй. Хумхууд хожихгүй. Хайнга байдлаасаа болж хувь заяаны шивнээг сонсохгүй нь сэтгэлээр бүү уна. Бүү залхуур. Ажлаа төлөвлө. Зорилгодоо хүрэх стратегийг боловсруул. Эрсдэл түрэмгий үйл ажиллагаанаас зайлсхий. Магадгүй зээл авах эсвэл ивээн тэтгэгч  олох болно. Ихэнх нь урагш хөдлөх сайхан суурь босгох боломж гарч ирнэ. Бүх зүйл таны хурдан шаламгай байдлаас хамаарна. Ганц бие мэлхийнүүд романтик болзоонд явах ба харин гэр бүлтэй хүмүүс нь сэтгэл хангалуун өдрийг өнгөрөөнө. 

Арслан - (7/23-8/22) 
Ажил хэргийн ба санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байна. Олон нийтийн ажилд амжилт нэр хүнд олно. Хамт олон, найз нөхдийнхөө дунд таны нэр хүнд өндөр байна. Та мөнгийг хамаагүй үрдэггүй, түүнийг хэрхэн зарцуулахыг бусдаас сайн мэддэг боловч одоо мөнгөнийхөө нэг хэсгийг ирээдүйдээ зориулж цааш нь хийж, эргэлтэд оруулахгүй байхыг танд зөвлөж байна 

Охин - (8/23-9/22) 
Хэдийгээр санхүүгийн ихээхэн ашиг олохгүй боловч ажил хэргийн үйл ажиллагаанд маш таатай цаг үе. Албаны байр суурь танд ашигтайгаар эргэнэ. Шинэ хүмүүс гарч ирснээр шинэ төсөлд оролцох боломж нээгдэнэ. Хойш тавьсан ажил хэрэг эсвэл шийдвэрлэгдээгүй асуудлуудаа шийд. Чухал хүнд хэцүү асуудлуудыг тойрч явах нь зөв гарц байх юм. Зүүдэндээ болон сэрүүндээ захидал авах нь чухал уулзалт, аль эсвэл гэрлэлтийг зөгнөх болно. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Хүмүүсийн хэлж ярьж байгаа бүхэн тэдний бодол санаанаас тэс өөр байх болно. Тиймээс зүгээр л өөрийн хэлж буй зүйлдээ эзэн болж, ухамсартай байх хэрэгтэй. Худал хуурмаг байдал, атаархал, бүгдийг өөрийн болгох гэсэн оролдлого зэргээс болж бүх зүйл замбараагаа алдах болно. Тиймээс өөрийгөө илүү сайн танихыг хичээ. Та ажлын газрынхаа хэн нэгэнд дурлах бөгөөд энэ нууцаа хадгалах танд маш хэцүү байх болно. Ажлынхаа дараа нууц болзоо зохион байгуулж, өдрийг таатайгаа дуусгахыг хичээ. Хэрвээ та ямар нэг асуудалд ороод тэр асуудал илчлэгдэх гээд байвал таны хувьд юу чухал вэ гэдгийг дахин бодож үзэхийг зөвлөж байна. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр тоглоомчид, гэр бүл зуучлалаас завшаан эрэгчид, бусад адал явдалд дурлагсад эрс идэвхэжнэ. Магадгүй шинэ танилтай учирч амьдралын хэв маягийг бүрэн өөрчилнө. Гэр бүлийн дулаан уур амьсгал, хувийн амьдрал тань таатайгаар өөрчлөгдөнө. Гэхдээ түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй бөгөөд дараа нь элдэв асуудалд орохгүйн тулд хэлэх үг, үйл хөдлөлөө цэгнэж байхыг сануулж байна. Энэ ордны настайчууд өнөөдөр даралт ихсэх, дотор муухайрч болзошгүй тул гадуур явахдаа хэн нэгэнтэй заавал хамт явахыг сануулж байна. 

Нум - (11/22-12/21) 
Та анхаарлынхаа төвд мэргэжлийн үүрэг даалгавар ба хувийн харилцааг чухалчилна. Урлагийн хүмүүст сонирхолтой үйл явдал тохиолдоно. Уран зөгнөлөө бодит болгон хувирга. Шинэ уран бүтээл хий. Магтаал болон даргын хандлага нь ажил хэрэгтээ уламжлалт бус байдлаар хандахад хүргэнэ. Гэр бүлийн амьдралд хайр сэтгэл, харилцан ойлголт бий болно. Өдрийн хоёрдугаар хагасыг хайртай хүний хамтаар тайван, анир чимээгүй орчинд өнгөрүүлээрэй. 

Матар - (12/22-1/19) 
Амьдралын шинэ үе эхлэх өдөр. Энэ өдөр нь таатай мэдээгээр эхэлж гэнэтийн бэлгүүдээр үргэлжлэн олонд нэр хүндтэй болсноор өндөрлөнө. Чухал ажил хэргээ дуусга. Хамаатнуудтайгаа муудсан бол эвлэр. Дотны хүмүүсийнхээ дунд цагийг өнгөрөөх нь таатай. Гэхдээ тэд заавал хамаатнууд байх албагүйг зөвлөж байна. Энэ үед та санхүүгийн холбоотой ямар нэгэн чухал шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. 

Бумба - (1/20-2/18) 
Хөгшин залуу хүмүүсийн хооронд зөрчил үүсэж болзошгүй. Эргэн тойрны улсуудад бүү найд. Ухаан гаргаж зөгнөх бодох чадвар ба асуудалд ердийн биш аргаар хандах хэрэгтэй. Шинэ үүссэн нөхцөл байдалд дасах, шаардлагатай тохиолдолд зөв шийдсэн шийдвэрийг хайх хэрэгтэй. Хүүхдүүдтэй харилцах харилцаандаа анхаарах хэрэгтэй. Өсвөр үеийнхний дуулгаваргүй, хөнгөмсөг байдал сургууль дээр мөн гэрт таагүй байдал үүсгэнэ. Зүй ёсны гомдол саналуудад ухаалаг ханд. Тэвчээртэй байж нэр хүндээ хадгал. 

Загас - (2/19-3/20) 
Хайр дурлалын ба найз нөхдийн харьцаанд онцгой сайн болохыг од эрхэс зааж байна. Удирдлага, эцэг эх, дээд байгууллагын хүмүүстэй хийх уулзалт яриа ажил хэрэгч үр бүтээлтэй болж өнгөрнө. Уулзах хүнийхээ сонирхдог зүйлсийн талаар ярилц. Ингэснээр та түүнийг үг хэлэлтгүйгээр ойлгох болно. Энэ нь та нарын хооронд сайн харилцаа тогтооно. Хүний хүнийг хайрлаж байж хүний хүнээр хайрлуулна гэдгийг сана

 

Оюутнуудын гэрээсээ сургууль орох зай нэг км-ээс бага бол карт олгохгүй
Оюутнуудын гэрээсээ сургууль орох зай нэг км-ээс бага бол карт олгохгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.