Оюутнуудын гэрээсээ сургууль орох зай нэг км-ээс бага бол карт олгохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Оюутнуудын гэрээсээ сургууль орох зай нэг км-ээс бага бол карт олгохгүй

Оюутнуудын гэрээсээ сургууль орох зай нэг км-ээс бага бол карт олгохгүй

Оюутнуудыг нийтийн тээврээр цахим карт ашиглан зорчуулах журамд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. Өмнөх журмаар бол оюутны нийтийн тээврээр зорчих цахим картыг нийслэлийн Тээврийн газраар дамжуулан их, дээд сургуулиудад хүргүүлдэг байжээ. Үүнээс үүдэн ашиг сонирхлын зөрчилтэй асуудал үүсдэг байсан хэмээн албаныхан үзсэн юм. Тиймээс оюутны картыг нийслэлийн Тээврийн газраар биш, нийслэлийн боловсролын газраар дамжуулан олгох талаар яригдаж байгаа аж. Мөн өмнө нь нэг оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтөд 20 мянган төгрөг төсөвлөдөг байсан. Үүнийг нэмэгдүүлж 22 мянга болгох талаар болон тухайн оюутны гэр, сургууль хооронд нэг км-ээс бага зайтай бол карт олгохгүй байх. Мөн оюутнууд сар бүрийн нэгэнд картаа цэнэглүүлдэг байх талаар яригдаж байгаа аж. Одоогоор дээрх өөрчлөлтүүд батлагдаагүй байгаа бөгөөд эцсийн байдлаар ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Т.Болор

Хєрєнгє мєнгє шамшигдуулсан нь тогтоогдох юм бол хариуцлагаа хvлээхэд бэлэн
Хєрєнгє мєнгє шамшигдуулсан нь тогтоогдох юм бол хариуцлагаа хvлээхэд бэлэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.