Түр хамгаалах төвийн албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг хүлээлгэн өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Түр хамгаалах төвийн албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг хүлээлгэн өглөө

Түр хамгаалах төвийн албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг хүлээлгэн өглөө

НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан Цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах төвд ажиллах үеэрээ тус төвд “Starex” маркийн автомашин, компьютер, лазер принтер хүлээлгэн өгөв.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, бага насны хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж байгаа алба хаагчид “гар мухар” байж болохгүй. Танай байгууллаганы хамт олон, бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг сайжруулахад Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл бүх талаар дэмжин, хамтран ажиллана” гэлээ.

Энэ автомашинаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх, тус төвд хамгаалуулж буй сургуулийн насны хүүхдийг сургуульд нь хүргэх, авах зэрэгт ашиглахаа тус төвийн дарга, дэд хурандаа Б.Ган-Эрдэнэ хэлсэн юм.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэд, хүүхдийг хамгаалахаар 2014 онд байгуулсан тус төв жилд 300-350 хүн хүлээн авч, үйлчилдэг. Эмч, аргазүйч, сэтгэлзүйч, цагдаа, нийгмийн ажилтан гээд 23 хүний орон тоотой. “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний 1 хүнд ногдох хувьсах зардал тооцох тухай” Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны журам байдаг ч жилд 40 орчим хүний хувьсах зардлыг төсөвт тусгадаг. Энэ нь хүлээн авч, үйлчилж буй насанд хүрэгч, хүүхдийн тоотой харьцуулахад бага санхүүжилт тул асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг НИТХ-ын даргаас хүсжээ.

Орхон аймгийн МАН-ын хорооны дарга руу дайрсан хамгаалалтын албаны дарга гэмтжээ
Орхон аймгийн МАН-ын хорооны дарга руу дайрсан хамгаалалтын албаны дарга гэмтжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.