57 саяар худалдаж авсан хайр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 59 секунд
57 саяар худалдаж авсан хайр

57 саяар худалдаж авсан хайр

Хайр дурлалыг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэдэг нь худал болохыг Хятадын хосууд баталжээ. Программист мэргэжилтэй, 27 настай Чен Ли найз охиндоо мөнгөн дэвсгэртээр хийсэн 999 ширхэг сарнай бэлэглэж, гэрлэх санал тавьсан байна.

  Сарнай тус бүрийг 5-6 минутын хугацаанд хийсэн бөгөөд нийт 200 мянган юань буюу 13 мянган доллар оржээ. Ийм их мөнгийг залуу ирээдүйнхээ сайн сайхны төлөө хуримтлуулсан гэх. Мэдээж хэрэг найз бүсгүй нь ихэд баярлан шууд л зөвшөөрчээ. Ингээд найз бүсгүйнхээ аав, ээжид гэрлэх болсоноо хэлэхэд эхлээд байр машинтай болох хэрэгтэй гэж хэлсэн байна. Тиймээс хосууд сарнай цэцэгсээ буцааж эвхээд мөнгөө банкинд хадгалуулж, хуримтлал үүсгэсэн гэнэ.

Б.Нандиа

Эх сурвалж: Zaluu.com

Төрийн банкийг хэн худалдан авах бэ?
Төрийн банкийг хэн худалдан авах бэ?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.