Ш.Сайхансамбуугийн намыг бүртгэхээс татгалзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 38 секунд
Ш.Сайхансамбуугийн намыг бүртгэхээс татгалзжээ

Ш.Сайхансамбуугийн намыг бүртгэхээс татгалзжээ

МАН-аас Завхан аймагт нэр дэвшин дөрвөн жил УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Ш.Сайхансамбуу Ардын чуулган нам байгуулах хүсэлтээ Дээд шүүхэд өгсөн ч бүртгэхээс татгалзжээ.

Улсын дээд шүүхийн шүүгчийн хуралдаанаар тус намын хүсэлтийг хэлэлцсэн ч Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр бүртгэж аваагүй байна.

Ардын чуулган нам нь Дээд шүүхэд өгсөн материалдаа 807 хүний гишүүнтэй гэж мэдүүлжээ. Өгсөн матераилыг шалгаж үзэхэд 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байжээ. Тэрлчэн Улс төрийн намын тухай хуулийн 10.1.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлтэй байх шаардлага хангасан эсэх, Ардын чуулган намын гишшүн мөн эсэхийг түүрврийн аргаар тус намын гишүүний жагсаалтад буй 65 хүнээс шүүхээс холбогдож “Ардын чуулган намын гишүүнчлэлтэй” эсэх талаар тодруулахад бүртгэлд гарын үсэг зураагүй гэж 15, өөр намын гишүүний бүртгэлтэй 5 хүн байжээ.

Ш.Сайхансамбууг “Үнэн ба зөв” намыг санхүүжүүлдэг хэмээн ярьдаг байсан ч А.Отгонбаатарт намын бүртгэл, тамга тэмдэгээ “алдсан” гэх бор шувуу нисдэг. Харин энэ удаа тэмцэгч Б.Жагартай нийлж шинэ нам байгуулах хүсэлт нь ийнхүү бүтэлгүйтжээ.

Эх сурвалж: Shinechlel.mn

Л.Оюун-Эрдэнэ,ээ Г.Ёндон сайдаа эргүүлэн татаач ээ
Л.Оюун-Эрдэнэ,ээ Г.Ёндон сайдаа эргүүлэн татаач ээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.