Л.Оюун-Эрдэнэ,ээ Г.Ёндон сайдаа эргүүлэн татаач ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 38 секунд
Л.Оюун-Эрдэнэ,ээ Г.Ёндон сайдаа эргүүлэн татаач ээ

Л.Оюун-Эрдэнэ,ээ Г.Ёндон сайдаа эргүүлэн татаач ээ

\

Шатахуун, түлшний үнэ огцом өссөн нь дуулиан тарьж байсан бол төд удалгүй шатахуун түлш хязгаарлалтад орж, Монгол Улсын нийгмийн амьдрал зогсохдоо туллаа. Бараг зогссон гэхэд болохоор харагдана. Өнөөдрийн байдлаар ихэнх шатахуун түгээх станцууд хаалгаа барьж нам зогссон бол цөөн шатахуун түгээх станц нь оочёр дугаартаа дарагдсан байдалтай байна.

Энэ бол цэвэр салбарын сайдын бодлогогүй, арчаагүй ажиллагааны үр дагавар. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг салбартаа олон жил ажилласан туршлага бүхий нөхөр гээд оруулж ирсэн нь эцэстээ ийнхүү бүрэн улсын амьдрал зогсохдоо тулжээ. Г.Ёндон салбартаа олон жил ажилласан туршлагатай, мэргэжилдээ сайн байж болно. Гагцхүү бүхэл бүтэн улсын стратегийн гол салбарыг удирдах хэмжээний хүн мөн үү биш үү гэдэгт л асуудал байгааг энэхэн жишээнээс харж болно. Салбартаа ажиллах, салбарын бодлого барих хоёр тэнгэр газар шиг ялгаатайг санах хэрэгтэй.

Энэ тал дээр Г.Ёндон яах аргагүй зангараг дутаж байгааг олон жишээн дээрээс харж болно. Гэтэл туурга тусгаар улсын нийгмийн амьдрал гацаасан сайдыг ажилд нь хэвээр хадгалаад байгааг ойлгох юм алга. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө шударга ёсны дууч, тэмцэгч, хариуцлагатай төрийн түүчээ мэтээр зарласаар байгаад өндөр дээд суудалд заларсан. Гэтэл өнөөдөр шударга бус, хариуцлаггүй төртэйгөө өөрөө нэгэнт эвлэрснийг үүнээс харж болно. Улс орныг ийм байдалд оруулсан сайд ажлаа өгөхөөс гадна хариуцлага хүлээх учиртай ч суудалдаа байсаар байгааг юу гэх вэ.

Үүнээс гадна уул уурхайн чиглэлд олгосон зах хязгааргүй лиценз, хариуцлагагүй уул уурхай гээд энэ салбарт болж бүтэж байгаа зүйл нэг ч алга. Хамгийн том жишээ гэхэд өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн эргэлтийг зогсоолгүй авч явж байгаа Тавантолгой орд газарт үүсээд байгаа асуудал, тэр тусмаа Цагаан хаданд гарч байгаа хууль бус үйлдлийг Зам тээврийн хөгжлийн сайдтай холбоод байдаг болохоос бус Г.Ёндонд шууд утгаараа хамаатай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын уян хатан бодлого, төлөвлөлт, ажлын бусад үзүүлэлтээс шууд хамааралтай зүйл. Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийг өргөж тэтгэн авч яваа цор ганцхан салбар шүү дээ. Гэтэл салбарынхаа бодлогыг барьж чадахгүй, төлөвлөж үзээгүй нэг “хар ажилчин” авчирч сайд гээд суулгачихаар улс орны амьдрал яаж өөдтэй байх юм бэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр л шударга ёсны дууч, хариуцлагатай төрийн түүчээ юм бол Г.Ёндонгоос уул уурхайн салбарыг салгаж авах цаг нь нэгэнт болсон. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл улс орон ихээхэн хохирол амсана гэдгийг салбарын мэргэжилтнүүд ч сануулсаар байна.

Түмэн.мн

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан хоёрын зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх үү?!
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан хоёрын зодоон нүүрсний хэргээр үргэлжлэх үү?!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.