Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаангүйгээр ямар ч бүтээн байгуулалт хийгдэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 34 секунд
Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаангүйгээр ямар ч бүтээн байгуулалт хийгдэхгүй

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаангүйгээр ямар ч бүтээн байгуулалт хийгдэхгүй

Шинжлэх ухааны салбарын шинэ зууны хөгжлийн гараа “Сайжруулах”хэмээх усан бар жилд эхэлж байгаа нь түүхэн зөв цаг хугацаа тохиож байна гэж бодож байна. Монгол Улсын дунд болон урт хугацааны зорилтод хүрэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг их юм. Улс орны хөгжлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх шаардлага үүсч байгаа өнөө үед шинжлэх ухааны салбарынхан манлайлах учиртай.

Нийгмийн сайн сайхан болон амьдралын чанарыг дээшлүүлэх, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын судлаачдын чадавхийг дээшлүүлэх, тогтвортой санхүүжилтийг бий болгох, судалгаа шинжилгээ хийх салбар дундын олон улсын стандартын лабораторийг байгуулах асуудлыг онцолж үйл ажиллагааныхаа тэргүүнд тавихыг зорьж байна. Томоохон шийдвэрүүд гарлаа, МУ-ын ЗГ-ын хуульд өөрчлөлт оруулж Цөмийн энергийн комисс БШУ-ны сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжин ирлээ, Засгийн Газрын тогтоолооор Үндэсний Зөвлөлийг шинэчилэн баталж, орон тооны ажлын албатай болголоо, аймгуудын боловсролын газрын бүтцийг шинэчилж Боловсрол, шинжлэх ухааны газартай болголоо. Ингэснээр тухайн орон нутгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдэхэд үүрэг рольтой байна гэж бодож байна. Сургалт, судалгаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж ШУ-ны салбарын түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт болох 142 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдлээ. Бид 2022 онд 5 үндсэн чиглэлд анхаарахаар төлөвлөж байна. Үүнд, нэгт, эрх зүйн орчныг сайжруулах; хоёрт, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх: судалгааны үндсэн чиглэлийг тогтоох зорилгоор санхүүжилтийг бий болгох, төслийг сонгон шалгаруулж байгаа хэлбэрийг нээлттэй болгох, суурь судалгааг олон жилээр тогтвортой санхүүжүүлдэг тогтолцоог бий болгож шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтийн механизмыг ил тод шударга үр өгөөжөөр нь хэмждэг болгох; гуравт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, урамшууллын механизмыг дээшлүүлж, ур чадвар болон бусад нэмэгдлийг олгох, ахмад судлаачдын нөөцийг ашиглах, гадаадад ажиллаж байгаа өөрийн судлаачдыг эх орон руугаа татаж, тархиний урсгалыг ашиглах; дөрөвт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааг нэгтгэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, сургалт судалгаа үйлдвэрлэлийн зохистой харьцааг бий болгох; тавт, салбарын зөөлөн болон хатууу дэд бүтцийг бий болгох явдал юм. Бид 2023 онд нэгдсэн цогцолборуудын барилгын ажлыг эрчимжүүлж эрдэм шинжилгээний байгууллагууд нүүж орох боломжуудыг хангахаар ажиллаж байна.

Бидэнд байгаа боломжуудаа соргогоор мэдэрч манлайллаа үзүүлэх хэрэгтэй байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 100-120 тэр бум төргөг хэрэгтэй байгаа нь одоогийн ДНБ-ээс 3 дахин их хөрөнгө шаардагдаж байна. Шинжлэх ухаангүйгээр эдгээр ажлууд хийгдэнэ гэж байхгүй. Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны нэгдүгээр сарын 10, 11 нд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбарын шинэчлэл, бодлогын талаар 11 илтгэл тавигдаж, дээр дурдсан үндсэн чиглэлүүдээр найман салбар хуралдаан хуралдах гэж байна. Мөн зөвлөгөөний үеээр “Шинжлэх ухааны хроник” номын нээлт боллоо.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний түүхэн товчоон нь 1921-2021 оны шинжлэх ухааны үүсэл хөгжил, үйл ажиллагаа, нээлт, бүтээл, инноваци судалгаа хөгжүүлэлтийн талаар өгүүлсэн дөрвөн бүлэгтэй, 786 үйл явдал, 437 зураг, 32 төр нийгмийн зүтгэлтнүүдийн монгол бичгээрх эшлэлийг агуулсан манай эрдэмтдийн оюун ухаан шингэсэн сайхан бүтээл болсон. Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн судлаач, ажилтан ажиллагсаддаа болон зөвлөгөөнийхөө үйл ажиллагаанд амжилт хүсье.

Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, БШУ-ны сайд

2022.02.10

Ерөнхий сайдаа, та хэдий болтол дүүргийн татварын байцаагчийн ажлыг хийх вэ
Ерөнхий сайдаа, та хэдий болтол дүүргийн татварын байцаагчийн ажлыг хийх вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.