Монголд ирээд хохирсон Өвөр Монголчуудын өргөдлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 33 секунд
Монголд ирээд хохирсон Өвөр Монголчуудын өргөдлүүд

Монголд ирээд хохирсон Өвөр Монголчуудын өргөдлүүд

нийтлэсэн Admin

14127_502

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол улсад ирсэн Монгол туургатнуудыг хэлмэгдүүлэх явдал гаарсан билээ. Үүнтэй холбоотой нэр бүхий ӨвөрМонголчуудын өргөдлийг хүргэж байна.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ӨРГӨДӨЛ ГАРГАХ УЧИР НЬ:

Сүхбаатар овогтой Манлай миний бие нь 1988 оны 1-р сарын 30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунд төрсөн. Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн хөгжмийн ангийг морин хуурчийн мэрэгжлээр 2012 онд төгссөн. Миний пасспортын дугаар Е25365233.

Миний бие анх 2014 оны 3-р сарын 22-нд Монгол улсад ирсэн. 2014 оны 10-р сарын 20-нд нутаг буцсан. Миний зорилго бол Монгол улсын СУИС-ийн Хөөмийн ангид суралцахаар ирсэн. Монгол улсын иргэн Болормаа надаас 3080 доллар авсан. Сургуулийн төлбөр гэж. 2014 оны 11-р сарын 18-нд миний гадаад пасспортыг сургалтын виз даруулна гэж авсан.

2014 оны 11-р сарын 20-нд 380 000 монгол төгрөг оршин суух төлбөр гэж авсан. Энэхүү Болормаа гэдэг хүн бол өөрийгөө “Гадаадын иргэн харъяатын дарга Б.Пүрэвдорж бол миний дүүгийн хадам ах” гэж хэлсэн. Үүний өмнө 2014 оны 4-р сард миний визний хугацаа дуусч байсан тул Нямханд гэдэг АТГ-т ажилладаг хүнээр дамжуулан пасспортоо Болормаад өгсөн бөгөөд миний пасспортыг хар тамга даруулалгүй болгож өгснийхөө хөлсөнд 500.000 төгрөг авч байсан болно. Мөн дахиад 10 сарын 2-нд бас 500.000 төгрөг өгсөн. Ингээд энэ хүнд нийтдээ надаас сургуульд оруулж өгнө, сургуулийн төлбөр, визийн хураамж гэж 1.380.000 төгрөг, 3080 доллар авсан болно. 67-04 УНЕ дугаартай авто машинтай ирж, миний пасспортыг авсан болно.

2014 оны 11-р сарын 18-нд миний пасспортыг авснаас хойш миний гадаад пасспорт болоод миний сургалтын төлбөр хийгдээгүй байна. Удаа дараа утасдаж хойшлуулдаг бөгөөд уулзахаас зугтдаг боллоо. Болормаагийн утасны дугаар 99041644 болно. Нарангэрэлийн утас 96006494. Өөрийгөө СУИС-ийн Сургалтын албаны хүн гэж хэлсэн боловч ийм хүн байдаггүй юм байна. 67-04 УНЕ машины эзэн Сараа гэдэг хүн бол Болормаагийн найз бөгөөд намайг пасспортоо авъя гэж хэлэхэд айлгаж, заналхийлсэн болно. Тэрээр өөрийгөө Шүүхийн Шийдвэр биелүүлэх газрын хүн гэж хэлсэн.

Энэ ийм булхай луйвар хийж байгаа тухай 2014 оны 11-р сарын 26-ы өдөр Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын Албадан гаргах хэлтсийн дарга Хүрэлбаатарын Бэхбат (99161666, 99193418, 70133451)-д өөрийн биеэр очиж мэдүүлсэн болно. Мөн надтай хамт Монголд суралцахаар ирсэн Жамбалсүрэн хэмээх барга залуугийн гадаад пасспорт, 1.000.000 төгрөгийг энэ Болормаа хэмээх хүн авч, визний хугацааг сунгаж өгнө гэж хэлээд одоог болтол хохироосоор байна.

Болормаа хэмээх энэ хүнээс болж, би одоо сургуульдаа орж чадаагүйгээр үл барам, мөнгө төгрөгөөр хохироод байгаа болно. Миний зорилго бол Монгол улсад урлагийн мэргэжил сурахаар ирсэн залуу хүн юм. Миний хүсэл мөрөөдөл биелэхгүйгээр барахгүй, пасспорт бичиг баримт ч байхгүй болчихоод байна. Иймийн тул энэхүү хүнийг олж, миний пасспорт болон мөнгийг гаргуулан өгнө үү? Би сургуульдаа сурмаар байна. Яахан нутагтаа буцаж, ээж аавынхаа нүүрийг харах билээ. Надад туслана уу?

Миний бие морин хуур болоод хөөмийн мэрэгжлийн ур чадвараа дээшлүүлэхээр Монгол улсад ирсэн юм. Гэвч би хуулийн мэдлэг дутмагаас болоод зальхай хүмүүсийн өгөөшинд оржээ. Хэдий тийм ч би энэ Гадаадын иргэн харъяатын дарга Б.Пүрэвдоржийн баз эгч гэх Болормаа, СУИС-ийн Сургалтын албаны мэргэжилтэн гэх Нарангэрэл нараас сургалтын төлбөр болон визний хураамж болох 1.380.000 төгрөг, 3080 америк доллараа буцаан авч, сургуульдаа сурч, ардын урлагтаа суралцах хүсэлтэй байна аа. Иймийн тул миний гомдлыг хүлээн авч, энэхүү хүмүүсээс гаргуулан өгнө үү?

Миний гар утсан дээр Болормаатай ярьсан бичлэгүүд байгаа болно.
Миний утас: 89355388

Өргөдөл гаргасан: Сүхбаатар овогтой Манлай
2014 оны 12-р сарын 3

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ӨРГӨДӨЛ ГАРГАХ УЧИР НЬ:

Довчин овогтой Жамбалсүрэн миний бие 1986 оны 5-р сарын 23-нд БНХАУ-ын Хөлөн буйр аймагт төрсөн. Өвөр Монголын Ажил мэргэжилийн дээд сургуульд, дуурийн дуулаачын мэргэжлээр 2011 онд төгссөн. Миний пасспортын дугаар ( )

Миний бие 2014 оны 9-р сарын 26-нд Монгол улсад ирсэн. 2014 оны 11-р сарын 10-нд Монгол улсын иргэн Норзодын Болормаа гэдэг хүнд өөрийн гадаад пасспорт болон 1.000.000 (нэг сая монгол төгрөг) төгрөгөө өгсөн болно. Тэр үед миний виз бол олон удаа гарч болох 1 жилийн виз байсан. Энэ хүн Гадаадын иргэн харъяатын дарга Б.Пүрэвдоржийн хадам эгч бөгөөд миний визийг байнгын оршин суух виз болгон сунгаж өгнө гэж авсан болно. Энэ өгөх үед миний хамт Манлай хэмээх өвөр монгол залуу хамт байсан бөгөөд энэ хүн гэрчлэх болно.

Мөн энэ хүнд гадаад пасспортоо өгч алдсан тухай Гадаадын иргэн харъяатын газарт 2013 оны 11-р сарын 26-ы өдөр очиж, Хяналт шалгалтын газрын дарга Хүрэлбаатарын Бэхбат-д, Манлайн хамт очиж мэдүүлсэн болно. Энэ Н.Болормаа хэмээх хүнээс би удаа дараа пасспортоо авъя хэмээн хэлэх үед маргааш болъё, цагдаад битгий өгөөч хэмээн хүсч байсан тул би энэ хүнд итгэсээр Манлайгийн хамт цагдаад мэдүүлээгүй болно. Гэвч энэ хүн мөн л хуурсаар тул аргагүйн эрхэнд цагдаад мэдүүлж байна. Иймийн тул миний гадаад пасспорт болон 1 сая төгрөгийг энэ хүнээс гаргуулан авч өгнө үү?

Танай цагдаагийн байгууллагад хандсан Манлайгийн өргөдлийн дагуу та бүхэн шалгаад түүний гадаад пасспортыг Манлайд буцаан олгосон бөгөөд одоо Гадаадын иргэн харъяатын Х.Бөхбатын гарт хадгалагдаж байна.
Миний утас: 94501164

Өргөдөл гаргасан: Довчин овогтой Жамбалсүрэн
2015 оны 1-р сарын 5

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРТ ГОМДОЛ ГАРГАХ УЧИР НЬ:

Довчин овогтой Жамбалсүрэн миний бие 1986 оны 5-р сарын 23-нд БНХАУ-ын Хөлөн буйр аймагт төрсөн. Өвөр Монголын Ажил мэргэжилийн дээд сургуульд, дуурийн дуулаачын мэргэжлээр 2011 онд төгссөн.

Сүхбаатар овогтой Манлай миний бие нь 1988 оны 1-р сарын 30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шулуун хөх хошуунд төрсөн. Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн хөгжмийн ангийг морин хуурчийн мэрэгжлээр 2012 онд төгссөн.

Бид хоёр хоёул урлагийн чадвар мэдлэгээ сайжруулахын тулд Монгол улсад ирсэн билээ. Тэгээд СУИС-д магистрт суралцахаар ирсэн ч танил тал байхгүй, хууль журам сайн мэдэхгүй байсан тул визний асуудал болон сургуулийн учрыг аргалж, хөөцөлдөж чаддаг гэж итгүүлсэн Норзодын Болормаа гэдэг хүнд тус тусын пасспорт болон мөнгө, сургалтын төлбөрөө залилуулаад байна.

Манлай гадаад пасспорт болон 3080 доллар, 380 000 төгрөг, Жамбалсүрэн гадаад пасспорт болон 1.000.000 (нэг сая монгол төгрөг)-өө тус тус 2014 оны 11-р сард өгч алдаад одоо болтол авч чадаагүй байна.

Энэхүү Н.Болормаа нь биднийг пасспортод хар тамга даруулж, Монгол улсаас албадан гаргана хэмээн заналхийлдэг бөгөөд биднийг хууль, дүрэм сайн мэдэхгүйгээр далимдуулан элдэв янзаар дарамтлах боллоо. Манлай өөрийн тухай учрыг “Өдрийн сонин”-ы 2013 оны 12-р сарын 20-ы өдрийн дугаарт гаргуулсан бөгөөд тухайн үед Манлайгийн гадаад пасспортыг буцаан өгсөн болно. Одоо Манлайгийн пасспорт Гадаадын Иргэн Харъяатын Х.Бэхбат хэмээх хүн дээр байгаа болно. Мөн Н.Болормаа Манлайгаас ямар ч мөнгө төгрөг аваагүй хэмээн мэлзэж байна. Гэвч өгч авалцах үед бид хоёул байсан тул энэ тухайгаа бүрэн гэрчлэх болно.

Н.Болормаа Жамбалсүрэнг цагдаад мэдүүлэхгүй байхыг гуйсаар мөн сар хуурсаар байна. Өөрөөр хэлбэл Жамбалсүрэнгийн гадаад пасспорт болон 1 сая төгрөгийг буцаан өгөөгүй л байгаа болно. Иймийн тул бид хоёр зохих журмын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд мөрдөн байцаагч Нямдоржийн зөвлөсний дагуу Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт өргөдөл гаргаж байна. Та бүхэн энэхүү хэргийг нягтлан үзэж, үнэн мөнийг олж өгөн, гадаад пасспорт болон залилуулсан мөнгийг буцаан олгоно уу?

Өргөдөл гаргасан Сүхбаатарын Манлай
Довчингийн Жамбалсүрэн

Эх сурвалж: Шуурхай.мн

 


 

МАХН улаан цагаандаа гарч хоригийг луйвардах хор найруулжээ
МАХН улаан цагаандаа гарч хоригийг луйвардах хор найруулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.