МАХН улаан цагаандаа гарч хоригийг луйвардах хор найруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
МАХН улаан цагаандаа гарч хоригийг луйвардах хор найруулжээ

МАХН улаан цагаандаа гарч хоригийг луйвардах хор найруулжээ

Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрөг мягмар гарагийн хуралдаанаараа хүлээн авсан УИХ-ын чуулган мягмар гарагийн орой хаалтаа хийх байсан ч өнөөдрийг хүртэл хааж амжаагүй байна. Хэлэлцэх асуудлаар хэрэгтэй гэвэл гурван минут ч хуралдаж чаддаг тэд ганцхан хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж ийн хоёр өдөр ээлжит бус хуралдаанаа хааж чадахгүй гацаанд ороод байгаа юм. 

Учир нь хуульд тавьсан хоригийг хүлээн авч нэмэлт өөрчлөлт оруулж ирэх учиртай Хуульзүйн байнгын хорооны хуралдаан хурал гэхээс илүү хоёр хуваагдаж хэрэлдсэн байдалтай болжээ. Зайл чи өөрөө зайл, арчаагүй, мэдлэггүй гэх мэтээр дуудалцаж, намын даргынхаа төлөө үхэн хатан тэмцэж сайдын суудлаар шагнуулсан зарим нэг эмэгтэй улстөрч хуурай агсам тавьж цамнаж гарсан дуулдана. 

Мягмар гарагийн орой, лхагва гарагт хуралдсан ч үл ойлголцолд хүрсэн Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсан мэт боловч өөр зүйл заалт руу авлига албан тушаалтны хэргийг оруулан батлуулах шаардлага тавьсан МАХН-ын шантаажаас болж яах аргаа олохгүй байдалд оржээ. 

Н.Энхбаярын төлөө УИХ-ын гишүүний нэр хүнд, хууль тогтоох байгууллагын нэр хүндээр туг тахиж бус тэд хуулийг хуурамчаар хүлээж авсан мэт дүр эсгэ, эс бөгөөс сайдуудаа аваад Засгийн газраас гарах талаар шантааж үзүүлжээ. 

МАХН-ынхан намын даргаа суллахын тулд ийн улаан цагаандаа гарсан бөгөөд Ерөнхийлөгч, мөн ард түмнийг өлхөн хуурч дөнгөнө хэмээн сэтгэжээ. Тэд хуулийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн 10 зүйл, 11 заалтад тавьсан хоригийг хүлээж авах боловч анх батлуулсан хэлбэрээр нь батлуулах, улмаар тухайлсан санал авахгүйгээр батлах гэсэн санааг агуулж байна гэдгийг туршлагатай хуульчид хэлж байгаа юм. Өмнө нь мөн ийм тохиолдол гарч байсан бөгөөд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсан мэтээр нийгэмд ойлголт өгөөд гурван зүйл заалтын хоёрыг нь хүлээж авахгүйгээр хүч түрж байсан удаа бий аж. 

Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд үүнийг тун сайн хийдэг гэдгийг хуульчид хэлж байгаа юм. Юутай ч хориг хөшигний цаана өөрчлөгдөөд орж ирвэл Ерөнхийлөгч дахин хориг тавих эрх нь нээлттэй юм байна. 

Б.Тогтох 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Цаг агаарын мэдээ
Цаг агаарын мэдээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.