“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 25 секунд
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өглөө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн дунд хугацааны буюу 2019-2023 оны стратегийг боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулжээ. Ингэснээр стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” компани стратегийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ анх удаагаа тодорхойлсон юм. Энэ хүрээнд жил бүрийн бизнес төлөвлөгөөг боловсруулж, үр дүнд нь компанийн үнэ цэнэ нэмэгдэж, ашигт ажиллагаа ч өссөн байна. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компани 2015 онд 8.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2016 онд анх удаагаа ашигтай ажиллаж, 0.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Улмаар 2017 онд 20 тэрбум, 2018 онд 21.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж улсын төсвийг зузаатгасан бөгөөд үр дүнд нь Монгол Улсын Засгийн газар болон Худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр анх удаагаар шалгарсан байна.

“Эрдэнэс Монгол” компани нь төрийн өмчийн, Засгийн газарт шууд харьяалагддаг, өөрийн охин болон хараат компаниудад менежментийн үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагааг нь чиглүүлдэг. Энэ хүрээнд Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяр охин болон хараат компаниудын жил бүрийн бизнес төлөвлөгөөнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч батлуулж байсан байна. Ингэснээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин болон хараат компаниудын үйл ажиллагаа жигдэрч Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх томоохон төслүүдийг хөдөлгөж эхэлжээ. Тухайлбал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Стийл” компанийг хамmран байгуулж нэмүү өртөг шингээх “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих 320 сая ам.долларын төслийг эхлүүлээд байна. Манай улсын аж үйлдвэрийн цогцолборын эхлэл болох энэхүү төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд ирээдүйд Монгол Улс гангийн экспортлогч орон болох юм. Мөн “Мон Атом” компаниар дамжуулан  “Бадрах Энержи” ХХК-ийг байгуулах шийдвэрийг гаргаж, ураныг байгаль орчинд ээлтэй, дэлхийн шилдэг техник технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн болгожээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Тавантолгой Түлш” ХХК-ийг байгуулан сайжруулсан түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь амжилттай эхлүүлээд байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлж, “Чалко” ХК-д төлөх өр бүрэн барагдуулсанаас гадна тус компанийн хувьцааны 65.19 хувь буюу 9,778,500,000 ширхэг хувьцааг нэрлэсэн үнэ бүхий 933 төгрөгөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн тайланд бүртгэх ажлыг хэрэгжүүлж, өөрийн хөрөнгийг 9.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлжээ. Энэ мэтчилэн “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын үйл ажиллагааг дэмжиж, алт, зэс, мөнгө, нүүрс, уран зэрэг эрдсийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулах эхлэлийг нь тавиад байна.

Ингэснээр “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа төрөлжиж, нэгдлийн нийт актив 11.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” компанийг Монгол Улсын иргэн бүрийн компани болгох шийдвэрийг албажуулах ажлыг зохион байгуулж, өдгөө компанийн давуу эрхийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлээд байна.

Дашрамд дурдахад, О.Одбаяр нь УИХ-ын гишүүн агсан Л.Одончимэдийн хүү бөгөөд түүний аав 2006-2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан юм.

Эротик өгүүллэг: Саахалтын ноход боргуулан жаргасан шөнө
Эротик өгүүллэг: Саахалтын ноход боргуулан жаргасан шөнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.