“Баяр дөхөхөөр л барааны үнийг нэмдэг гаж зуршилтай болчихож”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 7 секунд
“Баяр дөхөхөөр л барааны үнийг нэмдэг гаж зуршилтай болчихож”

“Баяр дөхөхөөр л барааны үнийг нэмдэг гаж зуршилтай болчихож”

     Шинэ он гарахад 21 хоног үлджээ. Эдийн засаг хямарч айл өрхүүд санхүүгийн хүнд байдалд орсон ч шинэ жилийн баярын ширээгээ амттанаар дүүргэхийг хүн бүр л эрмэлзэж байгаа болов уу. Үүнтэй холбогдуулан бид хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхохоор “Баян зүрх” зах болон “Бөмбөгөр” худалдааны төвөөр орлоо. Эдгээр худалдааны төвийг зорихдоо “Баярын уур амьсгал орсон энэ үед хөл хөдөлгөөн ихтэй байгаа даа” гэсэн бодол тээсэн маань талаар болов. Учир нь эхлээд “Баянзүрх” захаар очиход худалдагч нараас өөр бараг хүн алга. Зарим лангууний өмнө ганц, хоёрхон хүн худалдан авалт хийж байгаа харагдлаа. Бусад худалдагч нар нь хийх юмаа олж ядан, барааны үнэ асуусан хүнийг тал бүрээс нь дуудаж, “Авъя” гэж хэлээгүй байхад нь л бараг уутлах шахаж байлаа. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнөөгийнх шиг өсчихөөгүй байхад иргэд худалдааны төвөөс тор тороор нь хүнс аваад гарч харагддаг сан. Гэтэл одоо лангууны хооронд холхиж холхиж л багахан зүйл худалдаж аваад гарч байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсаны тод жишээ юм. Гурил, будааны худалдагч энэ талаар “Иргэд хүнсний бүтээгдэхүүнээ бага багаар авдаг болсон. Ихээр авч байгаа нь л таван кг-аас хэтэрдэггүй” хэмээв. 
 
ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ӨНДӨР БАЙНА 
 
“Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн цул мал 9500 төгрөг байснаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ “Баянзүрх” захынхтай бараг ижил байв. Тодруулбал, үхрийн мах нэг кг нь 7000-9500, хонины мах 6500-7500, адууных 5500- 5800 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн иргэдийн хүнсэндээ ихээр хэрэглэдэг нэг зүйл бол хүнсний ногоо. Эдгээр захад лууван, төмс нэг кг нь 1200-1500, манжин 2000, сонгино 2500 төгрөгийн үнэтэй байсан юм. Харин “Алтан тариа” I гурил нэг кг нь 1000, дээд 1200, “Хурх”-ын I гурил 1100, дээд нь 1500, цагаан будаа 2200, элсэн чихэр, шар будаа тус бүр 1600 төгрөгийн үнэтэй байна. Үйлчлүүлэгчдийн хэлж буйгаар сүүлийн сард махны үнэ буурсан ч худалдан авах чадвар нь өсөхгүй байгаа гэнэ. Гэхдээ эдгээр захад махны үнэд л бага зэрэг өөрчлөлт орсноос биш бусад бүтээгдэхүүний хувьд өмнөх сарын үнэ нь бараг хэвээр байна. Худалдагч нарын хэлж буйгаар махны үнэ баяр дөхөх тусам эргээд өсөх магадлалтай гэж байна. Төмс, хүнсний ногоо энэ жил үнэтэй байгааг иргэд шүүмжилж байлаа. Учир нь хөдөө аж ахуйн салбарынхан “Манай улс энэ жил дотоодоо бүрэн хангахуйц хэмжээний төмс, хүнсний ногоо хураасан. Хадгалах зоорь хүрэхгүй байна” гэж ярьсан нь бий. Гэтэл хүнсний ногооны үнэ буураагүйд иргэд бухимдалтай байгаа ажээ. Харин хүсний ногооны худалдаачид “Энэ жил хүнсний ногоо үнэтэй байгаа. Учир нь Орос улс ургац адсанаас болж тариаланчид ногоогоо хойшоо гаргаад байна. Тиймээс дотооддоо бага хэмжээгээр нийлүүлсэн ногооны үнэ өндөр байна” гэсэн юм. 
 
“Баянзүрх” худалдааны төвийн ногооны худалдагч Ч.Наранцацралаас зарим зүйлийг тодрууллаа. 
 БАЯР ДӨХӨХӨӨР НОГООНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ 
 
-Хүнсний ногоогоо өөрөө тарьдаг уу. Энэ жил хүнсний ногоо үнэтэй байна гэх юм? 

-Би “Барс” худалдааны төвөөс хүнсний ногоо авч борлуулдаг. Энэ жилийн хувьд төмс, хүнсний ногоо өндөр үнэтэй байна. Ихэнх хүнсний ногоо Орос руу гарч байгаа учраас бидэнд ногоо бага орж ирдэг. Тиймээс ногооны ченжүүд үнээ өсгөсөн болохоор жижиглэнгийн үнийг ч дагаад өсгөхөөс өөр аргагүй л дээ. 
 -“Барс” худалдааны төвөөс хүнсний ногоогоо нэг кг-ыг нь хэдэн төгрөгөөр худалдаж авдаг вэ? 
 -Төмсийг “Барс” худалдааны төвөөс бөөний үнэ нь нэг кг- ыг 1050 төгрөгөөр авдаг. Харин зарахдаа 150 төгрөг л нэмж байгаа. Худалдан авагчид “Хэтэрхий өндөр үнэтэй байна” гэдэг учраас зарим үед 1000-1100 төгрөгөөр худалдаалдаг юм. Ер нь нэг кг төмснөөс дунджаар 100 төгрөгийн л ашиг авдаг. 
 
-Баяр дөхөхөөр хүнсний барааны үнэ нэмэгддэг. Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Энэ үеэр төмс, хүнсний ногооны үнийг нэмэх үү? 
 -Баяр дөхөөд ирэхээр үнэ нь дахиад нэмэгдэнэ. Өнгөрсөн жил өдийд 1300-1400 хүрсэн шүү дээ. Харин энэ жил гайгүй байна. Шар манжингийн хувьд жилийн жилд л үнэтэй байдаг. Энэ жил 2000 төгрөгөөс буухгүй байгаа. 
 
-Нарийн ногоог голдуу урд хөршөөс оруулж ирдэг гэсэн. Таны зарж байгаа нарийн ногоо хаанахынх вэ? 
 -Өргөст хэмх, улаан лооль гэх мэт нарийн ногооны хувьд бүх л газар Хятад ногоо худалдаалж байна. Яагаад гэвэл аравдугаар сараас хойш дотоодын нарийн ногоо байхгүй болдог. Тиймээс одоо гадуур худалдаалж буй нарийн ногоо бүгд л урд хөршийнх. Харин лууван, төмс, манжин, сонгино зэрэг дотооддоо тариалсан ногоо шинэ ургац хүртэл байж байдаг. Харин байцаа бол арванхоёрдугаар сар гаргаад дуусч, хятадаас орж ирдэг юм. 
 
Баянзүрх дүүргийн иргэн Г.Цэцэгээ: 
 
УГ НЬ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ХЯМДРУУЛБАЛ ЗҮГЭЭРСЭН 
 
-Бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сараас хойш хэвээрээ байна. Махны үнэ бага зэрэг хямдарсан юм уу даа. Гэхдээ нэг, хоёр зуун төгрөг хямдарлаа гээд таван килограммаас илүү авдаггүй бидний хувьд нэг их хямдрал болж нөлөөлөхгүй байна. Уг нь баяр болохоор бараа бүтээгдэхүүний үнээ хямдруулбал зүгээр юм. Хүмүүс энэ үеэр л хүнсээ бөөндөж авдаг болохоор хямдрал нь хэрэгтэй шүү дээ. Гэтэл манайхан хямдруулахын оронд улам үнээ нэмдэг гажиг зуршилтай болчихож. Үүнд л жаахан сэтгэл дундуур явах юм. 
 
Баянзүрх дүүргийн иргэн Х.Сособарам: 
 “МАХНЫ ҮНЭ БУУРСАН” ГЭЭД БАЙГАА Ч БОДИТ БАЙДАЛД БУУРААГҮЙ ШҮҮ ДЭЭ 
 -Бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсан зүйл алга. Одоо баяр болох гэж байхад үнэ нэмэгдэнэ үү гэхээс юу гэж буурах вэ дээ. Засгийн газраас “Үнэ тогтворжуулна” гэж яриад л байдаг. Гэтэл бараа, бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдээд байна. Ялангуяа юань, ам.долларын ханш буцаад өсөөд эхэллээ. Махны үнэ буурсан гэж хэвлэл мэдээллээр гараад байх юм. Гэтэл бодит байдал дээр тийм зүйл алга. Миний мэдэхийн сүүлийн сар шахам хугацаанд махны үнэ одоо байгаа шигээ л байсан. Яахав “Хүчит шонхор” худалдааны төвөөс мах бөөнөөр нь авахад боломжийн хямд байдаг юм. Гэхдээ тэр болгон бөөнөөр нь худалдаж аваад байж чаддаггүй. Тиймээс гэрийн ойролцоох дэлгүүрээс ганц хоёр килограммаар авч байна. 

Эх сурвалж: Unen.mn
 
М.ЭНХЦЭЦЭГ

- See more at: http://www.unen.mn/content/43520.shtml?alias=economy#sthash.whHMfMii.dpuf

Охид, бүсгүйчүүдийг сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг гэх Ч.Өнөртүвшинд эрүү үүсгэж шалгаж байгаа гэнэ

“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!