Охид, бүсгүйчүүдийг сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг гэх Ч.Өнөртүвшинд эрүү үүсгэж шалгаж байгаа гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 32 секунд
Охид, бүсгүйчүүдийг сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг гэх Ч.Өнөртүвшинд эрүү үүсгэж шалгаж байгаа гэнэ

Охид, бүсгүйчүүдийг сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг гэх Ч.Өнөртүвшинд эрүү үүсгэж шалгаж байгаа гэнэ

 

UnurtuvshinЦахим ертөнц манай улсад маш хурдацтай хөгжиж байгаа. Тэр хэрээр  сайн ч, саар ч зүйлийг дагуулж буй.  цахим ертөнц дахь гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдэх болсоныг хууль хяналтынхан дуу нэгтэйгээр хэлж байгаа юм.  Интернетийн ертөнцөд үйлдэгддэг гэмт хэрэг дотроо олон янз.  Тодруулбал, хүний наймаа, санхүүгийн луйвар, охид бүсгүйчүүд, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөгт, охид бүсгүйчүүдийг сүрдүүлж бэлгийн дарамтад оруулах зэрэг гэмт хэргүүд ихээр үйлдэгддэг. Тэгвэл сүүлийн үед “Chinggis Unur” нэртэй фэйсбүүк хэрэглэгч олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тэрээр түүнийг  охид, бүсгүйчүүдийг сүрдүүлж бэлгийн дур хүслээ хангадаг байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тогтоож эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрээр охидыг ” фотомодель” болгоно хэмээн студидээ аваачин нүцгэн зургийг нь авч дараа нь цахим сүлжээнд тавина хэмээн сүрдүүлдэг байсан гэнэ. Харин энэхүү хэрэгт холбогдсон  Ч.Өнөртүвшин тайлбар хийхдээ “Нэр төрд халдаж байна. Ийм муухай нэр зүүчихээд байгаагаа шалгуулмаар байна. Хамтран ажиллах санал тавьсныхаа хариуд нэр төрөө сэвтээлээ. Сурталчилгааны саналыг өөрийг нь өдөж, хоргоож буй мэтээр ойлгож буй охид, бүсгүйчүүдийн сэтгэхүйд харамсаж байна” хэмээн өөрийнхөө цахим хуудаснаа уртаас урт тайлбар оруулсан байна. Мөн Цагдаа нар энэ хэргийн хохирогчоор гурван эмэгтэйг тогтоогоод байна. Тэдний дунд ерөнхий боловсролын сургуулийн сурагч байгаа гэнэ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна. Охидыг алдартай фото модель болгоно гэх нэрээр нүцгэн зургийг нь авч бүр цаашлаад бэлгийн дарамт үзүүлсэн Ч.Өнөртүвшин нь язгуур урлагийн “Хөгсүү” чуулгыг тэргүүлдэг гэнэ. Мөн охидруу Топ Одгэрэл, Пүрэвсүрэн, мисс Содтуяа, Сарнай, Долгион нарыг од болгосон төдийгүй өөрийгөө Монголын гэрэл зурагчдын Холбооны нэгдсэн ерөнхийлөгч хэмээн ойлгуулж аргандаа оруулдаг байсан гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 
 
 
 
 
АН-ЫН ДАРГАД Н.АЛТАНХУЯГ, П.ГАЛИНДЭВ НАР ӨРСӨЛДӨХ НЬ ҮНДСЭН ДҮРЭМГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ
АН-ЫН ДАРГАД Н.АЛТАНХУЯГ, П.ГАЛИНДЭВ НАР ӨРСӨЛДӨХ НЬ ҮНДСЭН ДҮРЭМГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.